“Авлигатай тэмцэхэд чөлөөт хэвлэлийн үүрэг” |Г.Цогтбаатар|

2008-Mar-25,
“Хэвлэлийн эрх чөлөө бол мөнхийн сонор сэрэмж бөгөөд тэрбээр манай төр
засгийг авлигын эсрэг сахин хамгаалах эцэс төгсгөлгүй
үүрэг хариуцлага мөн”
Томас Жефферсон
1

Социологийн судалгаа бүрээр олон нийтийн санааг түгшээж буй асуудлуудын тоонд “Авлига” эхний байруудад жагсдаг бөгөөд түүний сөрөг нөлөө нь нийгмийн улс төр, эдийн засаг, боловсрол, гэр бүл, соёлын бүхий л тогтолцоог хувалз адил сорж тамирдуулан баялагын тэгш бус хуваарилалт, үнийн өсөлт, үр ашиггүй захиран зарцуулалт, шударга бус өрсөлдөөн, хүнд суртал, далд эдийн засгийг гааруулж ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн түвшин...
бичсэн: Tsogtbaatar төрөл: Media
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Хүн худалдаалах гэмт хэрэг |Г.Цогтбаатар|

2008-Feb-24,
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээ, нэвтрүүлэг мэр сэр гарах боллоо. Түүний далимаар өөрийгөө PR-дах санаатай зарим улс төрч энэ асуудлыг шүүрч аваад монголд саяхан л бий болоод байгаа шинэ үзэгдэл мэтээр ярьж буй нь ичмээр эсвэл эмэгнэлтэй ч юм шиг. Учир нь хүний наймаа монголд шинэ үзэгдэл биш юм. Миний мэдхийн л одоогоос 10 гаран жилийн өмнө энэ асуудлаар “Амьд бараа”, “Хүн хулгайлах гэмт хэрэг нь мөнгө олох үндсэн хэрэгсэл болжээ” гэх зэргээр томоохон хэрэгслүүдээр мэдээлэл цацагдаж олон нийтийг сэрт хийлгэж байсан ч төрийн зүгээс олигтой зо...
бичсэн: Tsogtbaatar төрөл: Society
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Боловсролын салбарын мухардал |Ц.Болд, Г.Цогтбаатар|

2008-Jan-15,

 

БСШУЯ-ны сайд асан П.Цагаан МУИС-ийн төгсөлтийн баярт оролцож үг хэлэхдээ: “Өнөөдөр та бүхэн мэргэжил эзэмшин, диплом өвөртлөн гарч байгаад баяр хүргэе, гэхдээ та бүхэн ажилгүйчүүдийн эгнээнд элсэж байна” хэмээн үг алдсан. Яамны сайд нь МУИС-ийг Монгол улсын урдаа барих Их Сургууль гэж бодож төгсөлтийн баярт оролцсон байх л даа. Гэхдээ тэрээр ийнхүү санамсаргүй үг алдахдаа Монголын дээд боловсрол болохгүй байна, өөрийнх нь толгойлж буй яамны бодлого алдагдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. МУИС-ийг төгсөгчид ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг юм бол бусад сургуулиуд ямар бол, ер нь их дэ...
бичсэн: Tsogtbaatar төрөл: Education
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

“Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдал” мониторингийн дүгнэлт, зөвлөмж |Г.Цогтбаатар|

2007-Dec-19,

“Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”

                                                                                                                     Монгол Улсын Үндсэн Хууль /16.17/

2007 оны 4-р сард Авлигатай тэмцэх газраас /АТГ/ “Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээг ил то...

бичсэн: Tsogtbaatar төрөл:
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Тогтмол хэвлэлийн нийтлэлийн үгсийн сан, хэл найруулгыг сайжруулах тухай зөвлөмж |Г.Цогтбаатар|

2007-Dec-19,

Төрийн хэлний зөвлөл, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Монголын тогтмол хэвлэлийн хэл, найруулга зүйн өнөөгийн байдал” судалгааны төслийг хэрэгжүүлсэн тухай аравдугаар сард танилцуулсан билээ. Харин энэ удаа тус судалгаанд үндэслэн нийт сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь найруулга зүйгээр туслах зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлснийг сонирхуулж байна:

1. Монголын нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор тогтмол хэвлэл нь  монголын нийгмийн бүх давхаргын эх хэлний мэдлэг, түүнийг хэрэглэх дадалд асар том нөлөөтэй, мэдээлэл нь ус агаар мэт хэрэглэгдэх болсон өнөө цагт сэ...

бичсэн: Tsogtbaatar төрөл:
(6) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгын мониторинг: 2-р шатны дүгнэлт, зөвлөмж |Г.Цогтбаатар|

2007-Dec-18,

Та бүхэнтэй уулзалгүй удчихсан байна шүү. Олон судалгаа хийгээд завгүй байлаа. Саяхан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин өрхүүдээр судалгаанд яваад ирсэн. Хөдөөгийн залуус, нутаг орны байдлаар хуучлах зүйл их байна. Ер нь нэлээд олзтой, сонирхуулах мэдээлэл ч их байгаа. Удахгүй тэр талаар блогтоо материал гаргана. Энэ зөвлөмжийн эхний хувилбарыг 4-р сарын мониторингд үндэслэн 9-р сард блогтоо тавьсан, энэ удаа 8-р сарын мониторингоор гаргасан дүгнэлт зөвлөмжөө та бүхэнд хүргэж байна. 

2007 оны 4, 8 дугаар саруудын ОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулг...

бичсэн: Tsogtbaatar төрөл: Media
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

“Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” |Г.Цогтбаатар|

2007-Oct-14,
2007 оны 9-өөс 10-р сард Хэвлэлийн хүрээлэн ТББ нь /ХХ/ "Төрийн хэлний зөвлөл"-тэй /ТХЗ/ хамтран “Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” судалгааны төслийг хэрэгжүүллээ. Миний бие төслийн ахлах судлаачаар ажилласан бөгөөд судалгаа нь хэвлэлийн найруулгын болон найруулгын бус алдааг хэмжих замаар өдөр тутмын болон чөлөөт сонины хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой байсан. Тиймээс сүүлийн хоёр жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Нийгмийн толь” зэрэг өдөр тутмын 4, “Хүмүүс”, “Сэрү...
бичсэн: Tsogtbaatar төрөл: Media
(9) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

"Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид" |Г.Цогтбаатар|

2007-Oct-14,
Сонгуулийн компаний коммуникаци: Өрнөдийн жишиг ба Монгол улс э/ш-ний илтгэл, хэлэлцүүлэг /Зохион байгуулагч: КАС, ННФ, Орчин үеийн улс төрийн судалгааны төв, "ГИ" ТББ, 2007.09.13/

Өмнөх үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намууд 1.2 тэрбум /1255882400/ төгрөг зарцуулсан. Үүний 74 хувь буюу дийлэнх хэсгийг сонгуулийн сурталчилгааны ажилд зориулсан байдаг. Зөвхөн энэ жишээнээс харахад сонгуулийн өмнөх сурталчилгаа нь нэр дэвшигчдийн хувьд ямар чухал, бас ямар их хөрөнгө мөнгө шаарддаг нь тодорхой байна. Үүнтэй зэрэгцээд сурталчилгааны үр нөлө...
бичсэн: Tsogtbaatar төрөл:
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Оюутан нас цуврал: Эх орон гэдэг түүхийн номонд орохоосоо өмнө таны зүрх сэтгэлд байдаг |Г।Цогтбаатар|

2007-Sep-1,
Үнэндээ би Их сургуульд орохдоо эх орон, эх оронч үзлийн талаар тогтсон ойлголтгүй нэгэн байлаа. Анхны хичээлийн эхний даалгавар "Эх орон ба эх оронч үзэл" сэдэвт зохион бичлэг байсан юм. Багш маань ийм ч хэл дээр тийм материал, тийм ч хэл дээр тэр материал байгаа, номын сангаар үйлчлүүл гэх зэргээр зөвлөгөө өгсөн боловч хөл хөдөлгөөн ихтэй нүсэр байгууламжийг шагайж ч үзээгүй хөдөөний хүнд их сургуулийн төрх амаргүй санагдах нь мэдээж. Үүнийг соёлын шок гэх бөгөөд номын сан, ном олохоор будилж будилж харьж билээ. Гэхдээ би гар хоосон байгаагүй. Сурагчдын дунд Буянгийн гэх нэрээр зартай "Нийгм...
бичсэн: Tsogtbaatar төрөл:
(7) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Оюутан нас цуврал: Пүүжий маань хогонд хайртай |Г.Цогтбаатар|

2007-Sep-1,
Би хөдөөний оюутан. Хөдөөний оюутнууд дотуур байранд амьдардагыг та мэдэх байх. Өрөө хэсч, охин эргүүлдэгээс эхлээд, дэлхийд данстай BEST оюутнууд "Оюутны дотуур байр"-нд амьдардаг юм. Оюутны амьдралын дурсамжтай сайхан үе минь эндээс л эхтэй гэж би боддог. Каймааг /байрны каминдат/ найрах, жижүүрээ аргалах, дээд курсын ах нарын гар хөлд зарагдах, хоногийн хоолоо залгуулахаас эхлээд сурах ч зүйл мундахгүй. Бүхэлдээ амьдралын төлөө тэмцэл. Би Хөвсгөлөөс ирсэн бөгөөд өрөөндөө тавуулаа амдардаг байлаа. Найз нар маань Хэнтий, Завхан, Сүхбаатар, Орхон аймгуудаас ирцгээсэн. 3-ын 34 гэх өрөө бидний о...
бичсэн: Tsogtbaatar төрөл:
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх
hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone
idiomatic-dormant