Иргэний идэвх Ардчиллын амь: Том намуудын рейтинг ба Их эвсэл; |Г.Цогтбаатар|
Өдөр тутмын ардчиллыг бодит үйл болгоход Төрийн бодлого чиглэх ёстой. Энэ нь нөгөө л олон нийтийн оролцоог наад зах нь эрх зүй, төрийн хүрээлэл, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлснээр хэлбэрийн ардчилал амилж, систем зүй тогтолоороо ажиллах тухай санаанд тулгуурладаг. Энэ нийтлэлээрээ иргэдийн оролцоо институтчилэгдэх үйл явц ба холбоо хөдөлгөөн намуудын идэвхжил, том намуудын /МАХН, АН/ Улаанбаатар хот дахь рейтинг, иргэний холбоод, хөдөлгөөнүүд, жижиг намуудын Их эвсэлийн талаар та бүхэнтэй саналаа хуваалцахыг зорилоо.
/Бага зэрэг тодоруулга хийхэд социологийн систем судлалын үүднээс нийгэм...