MY IDEA
“Авлигатай тэмцэхэд чөлөөт хэвлэлийн үүрэг” |Г.Цогтбаатар|
“Хэвлэлийн эрх чөлөө бол мөнхийн сонор сэрэмж бөгөөд тэрбээр манай төр
засгийг авлигын эсрэг сахин хамгаалах эцэс төгсгөлгүй
үүрэг хариуцлага мөн”
Томас Жефферсон
1
Социологийн судалгаа бүрээр олон нийтийн санааг түгшээж буй асуудлуудын тоонд “Авлига” эхний байруудад жагсдаг бөгөөд түүний сөрөг нөлөө нь нийгмийн улс төр, эдийн засаг, боловсрол, гэр бүл, соёлын бүхий л тогтолцоог хувалз адил сорж тамирдуулан баялагын тэгш бус хуваарилалт, үнийн өсөлт, үр ашиггүй захиран зарцуулалт, шударга бус өрсөлдөөн, хүнд суртал, далд эдийн засгийг гааруулж ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн түвшинг хөөрөгдөн улс орны хөгжлийг чөдөрлөдөг. Төр засгаас “Авлигын эсрэг хууль”-ийг батлах, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Авлигатай тэмцэх газар”-ыг байгуулах зэргээр томоохон ажил хийж буй ч авлигын хүрээ тэлж, хэрэг зөрчил илрэхгүй хэвээр байна. Үүний гол шалтгааныг авлигын талаар хийсэн томоохон судалгааны тайлангуудад Монгол Улсад мэдээллийн “Ил тод байдал” хангалтгүй байгаатай ихэвчлэн холбон тайлбарладаг. Иймд тус нийтлэлээр авлигатай тэмцэхэд мэдээллийн ил тод байдлыг хангадаг гол хэрэгсэл болох чөлөөт хэвлэл мэдээллийн үүрэг болоод монгол дахь авлига, хэвлэл мэдээллийн одоогийн нөхцөл байдал, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн гүйцэтгэж буй үүрэг, цаашдын тэмцлийн тухай өгүүлэхийг зорилоо.
1. Авлига, чөлөөт хэвлэл хоёр урвуу хамааралтай
Авлига нь хаалттай хаалганы цаана явагддаг өвөрмөц шинжтэй үзэгдэл юм. Авлигад оролцсон хүмүүс түүнийгээ нуухыг зорьдог ба энэ утгаараа авлига нь нууцлаг байдал, нуун дарагдуулах явдлыг хөхүүлэн дэмждэг. Эцэстээ энэ нь хөгжлийг, нийгмийн хамгийн эмзэг давхаргынхны амьдралын чанарыг дээшлүүлэх явдлыг үгүйсгэдэг. Авлигыг хэдийгээр “ташуур” хэрэглэж дарангуйллын буюу захиргаадалтын аргаар хязгаарлаж болдог ч дарангуйлалтай дэглэм яваандаа авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах явдалд идэгддэгээс үзэхэд энэ нь зөвхөн түр зуурын арга хэмжээ юм. Тиймээс авлигатай захиргаадалтын аргаар тэмцэх нь төдий л сайн үр дүнд хүргэхгүй. Харин ардчилсан үнэт зүйлсийг баримжаалан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг ил тод байлгаж, чөлөөт буюу хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлснээр олон нийтийг мэдээллээр хангах нь үр дүнтэй. Учир нь авлигад холбогдогч гол субъект болох төр, засгийн байгууллагуудын мэдээлэл ил тод байх нь олон нийтийн зүгээс тэдгээрийн үйл ажиллагааг хянах боломж олгож, улмаар албан тушаалтнуудын хувийнхаа эрх ашгийг дээдэлсэн, зохисгүй үйлдлүүдийг таслан зогсооход чухал ач холбогдолтой байдаг. Судалгаанаас үзэхэд төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа иргэдийг шууд оролцуулж мэдээлэл хүртэх боломжоор хангаж болох ч энэ нь нийт хүн амын хувьд оролцох бараг боломжгүй зүйл юм. Иймд, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төр засаг болоод иргэдийг холбох гол гүүр болдгоороо мэдээллийн ил тод байдлыг хангагч хамгийн чухал субъект болдог.
Дээрхээс дүгнэхэд “Авлига” үүрэлж нууцлаг, хаалттай зүйлсийн тоо өсөхийн хэрээр “Чөлөөт хэвлэл мэдээлэл”-ийн хөгжил боомилогдож байдаг бол “Чөлөөт хэвлэл мэдээлэл” хөгжин цэцэглэж нээлттэй, ил тод зүйлсийн тоо өсхийн хэрээр “Авлига” гарах гарцгүй болдог урвуу хамааралтай байх нь. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон үүрэг гүйцэтгэж болох ба наад зах нь нийгэм, олон тvмнийг гэгээрvvлэх vvргийнхээ хvрээнд авилга, хээл хахуулийг vл тэвчих, цээрлэх vзлийг олон тvмэнд бий болгох, танин мэдvvлэх vvргийнхээ хvрээнд авилга, хээл хахуулийн нийгмийн хор уршгийг сурталчлах, мэдээлэх vvргийнхээ хvрээнд хууль ёсоор авлига мөн хэмээн тооцогдсон бvхнийг олон тvмэнд vнэн бодитой хvргэх мөн сэжиг таамаглалынхаа хойноос эрэн сурвалжилж, олон нийтийн болон хуулийн байгууллагын анхаарлыг хандуулах ёстой байдаг. Олон тvмэн ч авилгалтай тэмцэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн vvргийг чухалчилж байгааг олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаанууд нотолж байна. /1999-2002 он/ Тухайлбал, судалгаанд оролцогчдын 39 хувь нь vнэн зөв мэдээлэл тvгээх, 41 хувь нь нийгмийн сэтгэл зvйг авилгын эсрэг хандуулах, 17 хувь нь цаг тухайд нь шуурхай мэдээлэхийг хэвлэл мэдээлэл хийж чадна гэж vзжээ.
2. Монгол дахь авлига ба чөлөөт хэвлэлийн байдал
1
2.1 Монгол дахь авлигын байдал
Транспэренси Интернэшнл олон улсын төрийн бус байгууллагаас 2006 оны 11-р сарын 06-нд гаргасан судалгаанаас үзэхэд Монгол Улс авлигын түвшнөөрөө нийт 163 орноос 99-р байр эзэлж байна. Мөн тус байгууллагаас экспортоор тэргүүлэх 30 орны компаниудын хахууль төлөх сонирхлыг судалдаг бөгөөд Монгол Улс энд дурьдагдаагүй ч манай хөршүүд болох Хятад, Орос улс хахууль төлөлтөөр дэлхийд тэргүүлэгч гурван улсын тоонд багтдаг байна. Энэ нь Монгол Улс гадаад орчны хувьд ч авлигад өртөмтгий байх туйлын эрсдэлтэйг харуулна. Авлига, хээл хахуулын асуудлаар монголд социологийн олон судалгаа хийгдсэн бөгөөд өнгөрсөн жил Азийн сан, Сант Марал ТББ-ууд хамтран Монгол Улсын хэмжээнд өрхийн түвшин дэх авлигын цар хүрээ, тохиолдлууд зэргийг хэмжиж, авлигын тухай олон нийтийн хандлага, улс орныг бүхэлд нь хамарсан үзүүлэлтүүдэд гарсан өөрчлөлтийг үнэлэх зорилготой судалгаа хийсэн байна. Тус судалгаанаас тоймолж үзэхэд авлига нь улс орны хэмжээнд тулгамдсан хоёрдахь асуудал ажээ.
График 1.
Судалгаанд хамруулсан иргэдийн 90 хувь нь авлигыг газар авсан үзэгдэл гээд шударга бус зохицуулалт, хүнд суртлыг давахын тулд хахууль өгөх шаардлагатай ба энэ утгаараа авлигыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн хувь судалгааг 3 сарын интервалтайгаар давтаж явуулахад 14-өөс 20 хүрсэн нь статистикийн хувьд байдал улам дордож байгааг харуулна. Авлигын түвшин өнгөрсөн гурван жил өссөн, ирэх гурван жилд ч энэ хэвээр байна, өснө гэсэн хүмүүсийн тоо харьцангуй их байна. Мөн 3 сарын хугацаанд судалгаанд хамруулсан иргэдийн 28 хувь нь дунджаар 160 000 хүртэлх төгрөгийн хахууль төлсөн гэжээ. Багш, эмч, төрийн албан хаагчид, цагдаа, гаалийн ажилтнууд илүү авлига авч байгаа ба авлигад хамгийн их идэгдсэн 10 байгууллага нь газрын алба, гааль, уул уурхайн салбар, шүүх, цагдаа, прокурор, улс төрийн намууд, бүртгэл зөвшөөрөл олгодог байгууллагууд, өмгөөлөгчид, парламентад хууль боловсруулагч нар хэмээн олон нийт үзжээ.
2.2 Монгол дахь чөлөөт хэвлэлийн байдал
А. Хэвлэл мэдээллийн өсөлт, хөгжил
Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс 1999 оноос хойш жил тутам “Монголын хэвлэл мэдээллийн мониторинг” судалгааг хийж байгаа бөгөөд тус судалгаагаар монголын хэвлэл мэдээллийн салбарын жил бүрийн статистик мэдээллийг бүрдүүлдэг билээ. 2007 оны тайлан хараахан эмхэтгэгдээгүй байгаа тул 2006 оны мэдээлэл нь хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болж байна. 2006 онд сонин, сэтгүүл, радио, телевиз нийлсэн нийт 387 хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/ тогтмол үйл ажиллагаатай байсан нь 1999 онтой харьцуулахад 89 хувиар буюу бараг 2 дахин илүү хэмжээ юм. Үндсэндээ ХМХ-ийн тоо жилд дунджаар 10 хүртэлх хувиар өсч байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарын шинэ өнгө төрхийг тодорхойлж буй нэг хэрэгсэл нь интернэт бөгөөд энэ талаар албан ёсны тоо мэдээ байхгүй билээ.
График 2.
Харин тэдгээр ХМХ-үүдэд 2006 оны байдлаар байнгын болон цагийн ажилтан нийлсэн 3608 хүн ажиллаж байгаа ба энэ нь 1999 онтой харьцуулахад мөн л 2 дахин илүү үзүүлэлт болно. ХМХ-ийн ажилчдын 40 хүртэлх хувь нь сэтгүүлч, сурвалжлагч, редактор, найруулагч зэрэг бүтээлч ажилтан байдаг.
График 3.
Б. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын уг мөн чанарын үндсэн элемент юм. Хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөнд эргэлзэх нь ардчилалд өөрт нь эргэлзэнэ гэсэн үг бөгөөд хэвлэлийн эрх чөлөө нь “хөндлөнгийн нөлөөлөл, оролцооноос ангид чөлөөтэй байх явдал” хэмээн Олон Улсын Сэтгүүлчдийн холбоо тодорхойлсон байдаг. Монголд 360 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас мэдээлэл ил тод, нээлттэй байх зарчим, хэм хэмжээг зохицуулсан 120 гаруй хууль байна . Монголд Үндсэн Хууль болон Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын Пакт зэрэг нь үзэл бодолоо илэрхийлэх эрх чөлөөний баталгаа болдог бөгөөд энэ нь “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” /1998 он/, “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль” /2005 он/, Эрүүгийн хууль /2002 он/ зэргээр дамжин хэрэгждэг. Харин “Төрийн нууцын тухай хууль” /1995 он/, “Байгууллагын нууцын тухай хууль” /1995 он/ “Хувь хүний нууцын тухай хууль” болон Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Иргэний хуулийн гүтгэлэг, нэр төр, доромжлолтой холбоотой хуулийн заалтууд, бусад хуулиар үзэл бодолоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлажээ. Тухайлбал, Глоб интернэшнл ТББ-аас 2001 онд Монголын 232 хуульд хийсэн судалгаагаар ийм заалт бүхий хууль 91 байв. Монголд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан дээрх хууль тогтоомжууд байгаа ч бодит байдал дээр сэтгүүлчид төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл олж авч чадахгүй байгаа нь төрийн байгууллагын олон нийтэд ил тод, нээлттэй байх ардчилсан зарчим алдагдаж, иргэдийн үнэн мэдээлэл олж авах эрх хөсөрдөхөд хүргэж байна. Үүний үр нөлөөгөөр нэг хэсэг сэтгүүлчид таамаг, сэжиг, хардлагадаа үндэслэн баримт дутмаг материал нийтэлж Иргэний хуулиас Эрүүгийн хууль хүртэл хариуцлагаар шийтгэгдэж байна. Тухайлбал, 2001-2005 онд гүтгэлэг, нэр төр, доромжлолтой холбоотой 187 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 151 нь буюу 81 хувь нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг хэрэг байжээ. Эдгээр хэргийн 60 орчим хувь нь улс төрч, өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллагын нэхэмжлэлээр шийдвэрлэгдсэн байв. Харин нөгөө хэсэг нь бизнесийн болон улс төрийн бүлэглэл, томоохон албан тушаалтнуудын сүрдүүлэг, занал хийлэл, ноцтой үйлдэлд хүлээстэй сууна.
Дүгнэвэл монголд хэвлэл мэдээллийн салбар далайцтайгаар өсч, хөгжин хууль эрх зүйн орчин бүрдэж буй ч чөлөөт хэвлэл мэдээлэл хавчигдмал байдалд байгаа нь авлига хүрээгээ тэлэх томоохон шалтгаан болж байна.
3. Авлигатай хийх тэмцэлд хэвлэл мэдээллийнхний гүйцэтгэж буй үүрэг
Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх үйлсэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна хэвлэл, мэдээллийн салбарын мэргэжлийн сургалт, судалгаа шинжилгээний байгууллагууд болох Глоб Интернэшнл ТББ /ГИТББ/, Монголын Хэвлэлийн Хүрээлэн /МХХ/ зэрэг нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Ялангуяа Глоб Интернэшнл ТББ-ыг онцлох хэрэгтэй юм. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд ГИТББ, МЧАСЭ хамтран “Хэвлэл мэдээлэл ба авлига дугай ширээний ярилцлага” /1999 он/, ГИТББ, МХХ хамтран “Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө” сургалт, судалгаа, сурталчилгааны ажил /2004 он/, ГИТББ, МХХ, Зориг сан хамтран “Авлига хүн бүхэнд халгаатай хэвлэл мэдээллийн аян” /2005 он/ зэрэг олон төсөл хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулжээ. Одоогоор МХХ, Ийгл ТВ зэрэг байгууллагууд хамтран “Авлигын эсрэг” сурталчилгаа бүхий сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг зарлаад байна. Түүнчлэн нийгмийн сэтгэл зvйг авилгалын эсрэг хандуулах талаар зарим сонин хэвлэл тухайлбал, өдөр тутмын “Өнөөдөр” сонин 2002 оноос эхлэн “Авилгалтай нийтээр тэмцье” сэдэв өрнvvлсэн бол “Монгол Таймс” сонин 2003 оны 2 дахь дугаартаа “хvний ёс суртахууныг гажуудуулагч, хvн ардын амьдралыг доройтуулагч, улс орны хөгжлийг мухардуулагч, монголын нийгэмд тахал мэт тарж буй авилгал хээл хахуультай тэмцэцгээе” хэмээн нийгэмд уриалан, хээл хахууль, авилгалтай холбоотой мэдээллийг 10 сая хvртэл төгрөгөөр худалдаж авах болсноо олон нийтэд зарлаж байв. Өнөөгийн монголын ХМХ-үүдийн авлигатай хийж буй тэмцлийг агуулга талаас нь ойлгож, харьцангуй бодит төсөөлөлтэй болоход сэтгүүл зүйн доктор Ч.Чойсамба, Ч.Базар нарын 2005 оны 1-р сарын 1-ээс 9-р сарын 25-ныг дуустал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй авлигын сэдэвтэй нийтлэл, материалуудад “Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө” төслийн хүрээнд хийсэн агуулгын шинжилгээ тусалж болох юм. Тус судалгаанд өдөр тутмын 6 сонин, 10 хоног тутмын 2 сонин, телевизийн 5 сувгийг хамруулжээ. Телевизийн өргөн нэвтрvvлгийн хувьд зөвхөн мэдээллийн хөтөлбөрvvдэд агуулгын задлан шинжилгээ хийсэн байна. Агуулгын шинжилгээ хийсэн хугацаанд 13 ХМХ-ээр авилгатай холбоотой нийт 765 материалыг нийтэлж, нэвтрvvлсэн бөгөөд vvнээс 555 нь сонины нийтлэл, 210 нь телевизийн мэдээ байжээ. Сонин хэвлэл нийтдээ 262.787 сантиметр квадрат зай тайлбайг, телевизvvд 27497 секунд буюу 7 цаг 38 минут 17 секундтэй тэнцэх эфирийн цагаа авилгын асуудалд зориулж. 262.787 кв см нь "Зууны мэдээ" сонины 150 орчим нvvртэй тэнцэх юм. Авлигын сэдэвтэй нийт материалын 50,4% нь гэрэл зурагтай байсны дийлэнх нь эх сурвалжийн, эсвэл мөнгө төгрөгний зохиомжилсон зураг байв. Энэ нь сэтгvvлчид авилгыг зөвхөн мөнгө төгрөг өгөлцөж, авалцах буюу хээл хахуультай холбож ойлгодгийн илрэл юм. Авлигын асуудлыг vндсэн сэдвээ болгосон мэдээ, материал 189 буюу 24,7% байгаа нь хангалтгvй vзvvлэлт юм. Авлигын сэдэвтэй мэдээ, материал улс төрийн нөхцөл байдалтай холбогдон гарч ирж байж. Тухайлбал, ЭНИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх vе болон кампанит ажлын vеэр авлигын тухай бичих, нэвтрvvлэх нь оргил цэгтээ тулжээ. Авлигын асуудлыг тусгахдаа ХМХ-vvд улс төр, санхvvгийн бvлэглэлд vйлчилж байгаа нь илт харагдаж байсан байна. Ингэснээр мэдээ, материалын агуулга талцсан, уншигчдыг төөрөгдvvлсэн, vзэл бодлоо тулгасан, нэг ХМХ нөгөөгийнхээ мэдээллийг vгvйсгэсэн сөрөг vр дагавар бий болох юм. Дүгнэвэл хэвлэл мэдээллийн сургалт, судалгаагаар дагнасан мэргэжлийн байгууллагуудын зохион байгуулж буй авлигатай тэмцэх үйл ажиллагаа харьцангуй цөөн боловч нэлээд бодитой, үр нөлөөтэй байдаг байна. Харин сонин, телевиз зэрэг ХМХ-үүдийн хувьд олон нийтэд тогтмол давтамжтайгаар авлигын тухай мэдээллийг тасалдалгүй хүргэж буй боловч асуудлыг улс төржүүлэх, захиалгаар баримт, эх сурвалжгүй мэдээлэл уншигчдад өгч тэднийг төөрөгдүүлэх, үзэл бодлоо тулгах зэрэг алдаа гаргаж байна.
4. Авлигатай хийх чөлөөт хэвлэлийн тэмцлийг үргэлжлүүлэх нь
Цаашид авлигатай тэмцэхэд сэтгүүлчийн төр засгийн мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх эрхийг баталгаажуулах, төр, байгууллага, хувь хүний мэдээлэл өгөх үүргийг хуульчлах, хэвлэлийн эрх чөлөөний шинэчилсэн хуулийн төслийг яаралтай батлах нэгэнт батлагдсан хуулиа хэрэгжүүлэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн орчныг сайжруулах талаар анхаарах нь зүйтэй бөгөөд нөгөөтэйгүүр Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Сонинуудын Холбоо, Телевизүүдийн Холбоо, Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Глоб Интернэшнл ТББ зэрэг хэвлэл мэдээллийн холбоо, мэргэжлийн байгууллагууд хамтран хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө сэтгүүлчийг хуулиас өмнө ёс зүйн хариуцлага хүлээлгэх үүрэг бүхий Хэвлэлийн Консул байгуулах хэрэгцээ үгүйлэгдсээр байна.
Иш татсан:
1. МННХ, Соросын сан: “Монгол дахь авилгалын талаарх олон нийтийн санал бодол байр суурь”, АНУ-ын ОУХА, Азийн сан: “Монгол Улс дахь авилгалын байдалд хийсэн үнэлгээ”, МҮХАҮТ: “Авилгалын индекс”, Зориг сан: “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”, Транспэренси Интернэшнл: “Дэлхийн авилгалын тайлан” зэрэг; 2. НҮБ-ын ХХ “Үндэсний шударга ёсны тогтолцоо, түүний үзүүлэлтүүд”.УБ.,2003.4х; 3. Сант Марал ТББ “Авлигын чиг хандлага” судалгааны мэдээллээс; 4. Монголын Хэвлэлийн Хүрээлэн “Монголын хэвлэл мэдээллийн мониторинг” 1999-2006 оны тайлангууд; 5. Эрик Багерстам “Ардчилсан нийгэм дэх хэвлэлийн эрх чөлөө”.УБ.,2003.10х; 6. Глоб Интернэшнл ТББ “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө монголын өнөөгийн байдал”.УБ.,2007.6х; 7. Глоб Интернэшнл ТББ “Төрөөс мэдээлэл хэрхэн олж авах вэ?”.УБ.,2007.3х; 8. Глоб Интернэшнл ТББ “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө монголын өнөөгийн байдал”.УБ.,2007.23х; 9. http://www.monitoring.mn/
Хүн худалдаалах гэмт хэрэг |Г.Цогтбаатар|
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээ, нэвтрүүлэг мэр сэр гарах боллоо. Түүний далимаар өөрийгөө PR-дах санаатай зарим улс төрч энэ асуудлыг шүүрч аваад монголд саяхан л бий болоод байгаа шинэ үзэгдэл мэтээр ярьж буй нь ичмээр эсвэл эмэгнэлтэй ч юм шиг. Учир нь хүний наймаа монголд шинэ үзэгдэл биш юм. Миний мэдхийн л одоогоос 10 гаран жилийн өмнө энэ асуудлаар “Амьд бараа”, “Хүн хулгайлах гэмт хэрэг нь мөнгө олох үндсэн хэрэгсэл болжээ” гэх зэргээр томоохон хэрэгслүүдээр мэдээлэл цацагдаж олон нийтийг сэрт хийлгэж байсан ч төрийн зүгээс олигтой зохицуулалт хийгдэлгүй явсаар ирсэн. Тиймээс энэ удаа та бүхэнд хүн худалдаалах гэмт хэргийн талаар илүү бодит мэдээлэл өгөх үүднээс НҮБ-ийн Хүүхдийн сан, Хүйсийн тэгш эрхийн төв, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудын өнгөрсөн жил хамтарч хийсэн “Хүн худалдаалах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг” судалгааны тайлан болон түүнээс өмнөх жилүүдийн албан, албан бус мэдээлэл, тоо баримт, өөрийн ажиглалтад үндэслэн бага хэмжээний мэдээлэл хүргэхээр шийдлээ.
1. Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ
НҮБ-ийн Палермогийн протоколд “Хүнийг худалдаалах зорилгоор элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах, худалдах, худалдан авах үйлдлүүдийг хүн худалдаалах гэмт хэрэг /ХХГХ/ гэнэ” хэмээн заажээ. Гэтэл манай Эрүүгийн хуулинд өдгөөг хүртэл тэдгээрээс зөвхөн хүнийг худалдсан, худалдан авсан хоёр тохиолдлыг онцолж байв. Харин энэ сарын 24-ээс эхлэн мөрдөгдөх Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүнийг ашиг олох, хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор худалдаалсан, тээвэрлэсэн, орогнуулж, хүлээн авсан тохиолдлуудыг хамруулж байгаа нь харьцангуй дэвшилттэй алхам болсон.
2. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй хийж буй тэмцэл
1904 онд “Цагаан боол” худалдахыг хориглосон олон улсын гэрээ батлагдан гарснаас хойш дэлхий нийтээрээ 1910, 1921, 1933, 1949 онуудад эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахыг хориглосон олон улсын конвенцийг батлан гаргаж ХХГХ-тэй тэмцэж ирсэн түүхтэй юм байна. Монгол улс 1996 онд анх удаа ХХГХ-тэй холбоотойгоор Эрүүгийн хуулинд “Хүний биеийг үнэлүүлэхээр гадаадад гаргасан бол” /111.1/ гэсэн нэмэлт зүйл оруулсан бөгөөд түүнээс хойш 2002 онд “Хүн худалдах, худалдан авах” /113/ гэсэн шинэ заалт, 2008 онд “Хүн худалдах, худалдан авахаас гадна тээвэрлэж, орогнуулж, хүлээн авсан” зэрэг зохион байгуулалттай үйл ажиллагааг хамруулж өгчээ. Мөн 2005 онд Засгийн газраас “Хүн худалдах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан байна. Энэ бүхнийг монголын төр, засгаас илүүтэйгээр Азийн сан, Дэлхийн зөн, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүйсийн тэгш эрхийн төв болон бусад олон улсын, иргэний нийгмийн байгууллагуудын санаачлага, ХХГХ-т өртөж болзошгүй эрсдэлтэй бүлгүүдэд хийж буй сургалт, мэдээллийн идэвхтэй үйл ажиллагаа, лобби, нөлөөллийн стратегийн үр дүн хэмээн үзэж тэдэнд талархууштай.
3. Хүн худалдаалах гэмт хэрэг Дэлхийн хэмжээнд
Дэлхий дээр нэг минут тутамд 8 хүн хилийн дээс алхан эсвэл улс дотроо худалдагдаж байгаагийн дийлэнх хувь нь бэлгийн мөлжлөгт өртдөг байна. ХХГХ-нь дэлхий дээрх зэвсэг, хар тамхины наймааны дараа орохуйц хамгийн унац ихтэй хууль бус бизнесийн бөгөөд түүнээс жилд дунджаар 10 тэрбум ам.долларын ашиг олдог. ХХГХ-т холбогдож буй байдлаар нь дэлхийн улс орнуудыг гаргагч, хүлээн авагч, дамжуулагч улс орон хэмээн гурав ангилдаг бөгөөд гаргагч улс орнуудыг Хятад /Эрээн, Хөх хот, Бээжин/, Малайз, Макао, Солонгос, Япон, Турк, Югаслав, Гонконг, Сингапур, Израйл, Европийн орнууд тэргүүлдэг.
4. Хүн худалдаалах гэмт хэрэг Монголд
Манай улсын хувьд 2001 оноос өмнө дамжуулагч гэсэн ангилалд багтаж байсан бол түүнээс хойш монгол охидыг БНХАУ, Макао, Гон-Конг, БНСУ, Сингапур, Тайван, Турк, Израйл, Япон, Малайз болон Европийн холбооны улсуудад худалдагдсан хэрэг бүртгэгдэх болсноор гаргагч улсын ангилалд багтах болжээ. Мөн хүлээн авагч улс болсон тухай сүүлийн үед албан бус эх сурвалж мэдээлж байна.ХХГХ-ийн гаралтын тоо 2001 онд монголд 2 гэж бүртгэгдсэнээс хойш өдгөөг хүртэл 300 гаран хэрэг бүртгэгджээ. Гэхдээ энэ нь албан ёсны статистик юм. Монголын нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо хэмжээг динамикаар судлан тодорхойлсон социологийн судалгаануудаас үзэхэд нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо хэмжээ албан ёсны статистикаас дунджаар 4 дахин их байдгыг тогтоосон байдаг. Энэ утгаараа ХХГХ-ийн доод тал нь 1200 тохиолдол бүртгэгдэж ёстой байж. Тухайлбал, өнгөрсөн жил цагдаагийн газраас явуулсан судалгаагаар 1000 гаруй монгол охин Макао, Бээжин, Солонгос, Сингапурт биеээ үнэлж байгаа гэдэгч зөвхөн Эрээнд 200-300, Макаод 500, Бээжинд 300-500 монгол охин шөнийн цэнгээний газар, саун, массаж, зочид буудал, гудамж талбайд биеээ үнэлдэг тухай албан бус эх сурвалж байдаг ба тэдний 70 орчим хувь нь албадлага, хүчирхийллийн золиос болж байдаг.
5. Монголд үйлдэгдэж буй ХХГХ-ийн шалтгаан ба хэлбэрүүд
ХХГХ-т өртөх магадлал нь хохирогчдын эдийн засаг, санхүүгийн эмзэг байдалтай холбоотой байна. Хохирогчдын дийлэнх нь үйлчилгээний газар ажиллагсад, их дээд сургуульд суралцаж буй залуучууд, сургууль төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаж чадахгүй эмэгтэйчүүд байв. Энэ нь нөгөө Монголын нийгмийн суурь асуудлууд болох ядуурал, ажилгүйдэл, боловсролын системийн гажиг, авлига дээр суурьлаж байна. Бэлгийн мөлжлөг, хуурамч гэрлэлт, хүчээр хулгай хийлгэх зэрэг нь монголд үйлдэгдэж буй ХХГХ-ийн зонхилох хэлбэрүүд болно. Тухайлбал, хуурамч гэрлэлтийн асуудал эрс ихэсчээ. ИБМУГ-ын мэдээллээр 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад гадаад иргэдтэй гэрлэлтээ батлуулж буй монгол иргэдийн тоо хэмжээ 15 дахин нэмэгджээ. Тэдний 95 хувь нь эмэгтэйчүүд ба БНСУ, Япон, БНХАУ, Герман, ОХУ, АНУ зэрэг орнуудын иргэдтэй гэрлэх явдал түгээмэл байна. Солонгос иргэдтэй гэрлэсэн эмэгтэйчүүдтэй хийсэн судалгаанаас үзвэл судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 70 гаран хувь нь гэрлэлтэндээ сэтгэл хангалуун биш байдаг аж. Солонгос нөхрийнхөө гэрт цэвэрлэгээ, хоол унд хийх, нөхрийнхөө хамаатнуудыг харж асрах, аж ахуйд туслах, нөхөртэйгээ бэлгийн харилцаанд орох зэрэгт судалгаанд оролцогчдын цөөнгүй хувь нь хүчинд автсаны улмаас хийдэг гэжээ.
6. Саяханы мэдээллээр
Энэ сард цагдаагийн байгууллагад 81 эмэгтэй алга боллоо гэсэн мэдээлэл иржээ. Үүнээс 9 охин олдоогүй байна. 2008 оны 02 сарын 19-ний орой 23:30-д МУБИС-ийн баруун талын автобусны буудлын ойролцоо10 гаруй охидыг зохион байгуулалттайгаар бусдад өгч байсан байна. Тэдгээр охидыг удирдаж буй хүмүүс нь 33-41 УБЗ, 53-31УБХ дугаарын машинуудад сууж байжээ.
7. 1903 дугаарын утсаар ХХГХ-ийн мэдээлэл хүлээн авч байна
Хүйсийн тэгш эрхийн төв 1903 дугаарын утсаар ХХГХ-тэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд, ажлын цагуудаар иргэдээс хүлээж авдаг юм байна. Тэд хандсан иргэдэд хуулийн зөвөлгөө өгөхөөс гадна хохирогчдыг эх оронд нь авч ирэх зэрэг олон ажил зохион байгуулдаг. Харин сонгууль дөхсөнтэй холбоотойгоор АН-аас ХХГХ-ийн мэдээлэл хүлээн авах 1206 дугаарын утас ажиллуулах болжээ.
Боловсролын салбарын мухардал |Ц.Болд, Г.Цогтбаатар|
БСШУЯ-ны сайд асан П.Цагаан МУИС-ийн төгсөлтийн баярт оролцож үг хэлэхдээ: “Өнөөдөр та бүхэн мэргэжил эзэмшин, диплом өвөртлөн гарч байгаад баяр хүргэе, гэхдээ та бүхэн ажилгүйчүүдийн эгнээнд элсэж байна” хэмээн үг алдсан. Яамны сайд нь МУИС-ийг Монгол улсын урдаа барих Их Сургууль гэж бодож төгсөлтийн баярт оролцсон байх л даа. Гэхдээ тэрээр ийнхүү санамсаргүй үг алдахдаа Монголын дээд боловсрол болохгүй байна, өөрийнх нь толгойлж буй яамны бодлого алдагдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. МУИС-ийг төгсөгчид ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг юм бол бусад сургуулиуд ямар бол, ер нь их дээд сургуулиуд яагаад байна гэсэн асуулт хүн бүрт төрөх болжээ. Өнөөдөр Монголд, улсын болоод хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын 180 гаруй их дээд сургуульд 130000 орчим оюутан суралцаж нэг жилд л 25000 гаруй оюутан дээд боловсролын диплом өвөрлөн төгсөж байна. Одоогийн байдлаар их дээд сургуулиудын оюутан элсүүлж авах гэсэн эрэлтийг ЕБС төгсөж байгаа хүүхдүүдийн тоо бүрэн хангаж чадахааргүй түвшинд хүрлээ. Харин их дээд сургуульд суралцагчдын энэ давалгаа, төгсөгчдийн энэ их нийлүүлэлтийг хөдөлмөрийн зах зээл шингээж чадаж байна уу, их дээд сургууль төгсөгчид ажил олгогчдын эрэлтээс давж байна уу, эсвэл ажил олгогчдын тавих шаардлагыг хангаж чадахгүй байна уу гэдэг нь судлууштай асуудал болжээ. Энэ нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого буруу болохыг л харуулж байна.
Дээд сургуулиуд төлбөртэй юу?
Төлбөртэйгөөр барах уу? Өндөр төлбөртэй хэмээн хэн ч гэсэн уулга алдана. Гэхдээ эргэцүүлээд үзье.
1. МУИС-ийн НШУС-ийн жишээгээр аваад үзэхэд бакалаврын түвшинд суралцаж байгаа 1188 оюутны тал хүрэхгүй хувь нь буюу 570 оюутан л хувийн зардлаар суралцдаг, үлдсэн 618 нь бусад хэлбэрээр төлбөрөө даалгадаг байх юм. Тухайлбал ТАХ аар 239, нэн ядуу 140, 3 хүүхэд нь суралцдаг шалтгаанаар 9, малчин өрхийн 64, хөнгөлөлттэй зээлээр 166 оюутан суралцдаг аж. Иймэрхүү жишгийг төрийн өмчийн бүх л сургуулиуд дээр харж болно. Дүгнэвэл нийт суралцагчдын 50 хүрэхгүй хувь нь төлбөртэй суралцдаг, талаас илүү хувь нь төлбөргүй буюу төлбөрийн зөрүү хэмээх цөөхөн төгрөгний төлбөрийг төлөөд үнэгүй сурдаг болох нь харагдаж байна.
2. 2004 онд төрийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцагчдын зээлийг бүгдийг нь хүчингүй болгосныг тооцвол хөнгөлөлттэй зээл нь цаашид ч хүчингүй болох магадлалтай. Иймэрхүү улс төрийн шийдвэрүүд нь сургалтын төлбөр гэдэг зүйлийг бүр ч үнэгүйдүүлж байгаа юм.
3. Харин төлбөрийн хэмжээ хэр өндөр вэ гэдгийг дараах тоогоор жишээлэн харъя. Өнөөдөр улсын болоод хувийн их дээд сургуулиудын сургалтын төлбөр ойролцоогоор 350 мянгаас 700 мянгын хооронд хэлбэлзэнэ. Энэ нь ам долларт шилжүүлбэл 300-600 орчим доллар болж байна. Улаанбаатар хотод амжиргааны баталгаажих доод түвшин 60100 байна хэмээн Статистикийн төв газраас тооцоолжээ. Энэ тоог 10 сараар үржүүлбэл 601000 төгрөг болох юм. Дүгнэн үзвэл өнөөдрийн манай их дээд сургуулиудын сургалтын төлбөр амьжиргааны баталгаажих доод түвшингийн орчимд л эргэлдэж байна.
4. Оюутнуудын боловсролтой холбоотой зардлуудыг тооцож үзвэл дотуур байр болон, хажуу өрөө, байр хөлсөлсний зардал жилд дунджаар 233400 төгрөг, сургуулиас гадуурх бусад сургалтын зардал 113700, ном сурах бичгийн зардал 33500, эрүүл мэндийн үйлчилгээ 23800 зэргээр оюутнууд сургалттай холбоотой зардалд сургалтын төлбөрөөсөө илүү их зардал гаргадаг, нийт ахуйн хэрэгцээний заардлыг тооцвол сургалтын төлбөрийн эзлэх жин гуравны нэгд ч хүрдэггүй ажээ /түүврийн хэмжээ 120, МУИС-ийн хичээлийн 2-р байрны оюутнуудаас/
5. Төлбөртэй хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөр жилд доод тал 500 ам доллар байна. Мянга гаран ам доллар, бүр 3000 ам долларын төлбөртэй сургуулиуд ч байгааг та бид мэднэ. Хувийн цэцэрлэгүүдийн хувьд сарын төлбөр нь 50 доллараас эхлээд 200, бүр 300 доллар ч хүрдэг. Yүнийг 10 сараар үржүүлээд их дээд сургуулиудын сургалтын төлбөртэй харьцуулж үзнэ үү.
Цэцэрлэгийн нэр /Сарын төлбөр/
1. Касабланка 140 000 T
2. Басархан 30 000 T
3. Галакси 80 $
4. Аребеск 120 $
5. Сонгомол 100 000 T
6. Шинэ гэр 150 $
7. Маамуу нааш ир 100 $
8. Орчлон 200 $
9. Том жерри 80 000 T
10. Микки 100 $
11. Миний найзууд 130$
12. Мөрөөдлийн хотхон 180 $
/Мэдээллийг баталгаатай бус эх сурвалжаас цуглуулсан бөгөөд зөвхөн жишиг болно/
Төрийн өмчийн их сургуулиуд ба төрийн оролцоо.
Өнөөдөр Улсын гэгдэх сургуулиуд нь улсаас нэг ч төгрөгний дэмжлэг татаас авдаггүй, цэвэр оюутнуудын төлбөрөөр амьдарч байна. Энэ талаараа бусад бүх хувийн дээд сургуулиудтай адил. Улсын Их сургууль гэж ямар сургуулийг хэлдэг юм бэ. Улсын гэдэг нь цол нь юм уу, өмчийн харьяалал нь юм уу, зэрэглэл түвшин нь юм уу. Боловсролын байгууллагууд ашгийн бус байгууллага байх ёстой боловч өнөөдрийн байдлаар Улсын их сургуулиуд нь төрийн сангийн дансанд мөнгө хөрөнгө төвлөрүүлэх аж ахуйн нэгж-Улсын Yлдвэрийн газар шиг харагдах боллоо. Боловсрол ашгийн бус гэдэг утгаараа оюутнуудын төлбөр болон бусад арга хэмжээнээс олсон орлогыг 100 хувь сургалт болон үйл ажиллагаанд зарцуулан оршин тогтнох учиртай. Энэ талаараа хувийн сургуулиудаас давуу тал байна уу гэдгийг харъя
1. Хувийн сургуулиуд төлбөрөөр цугларсан мөнгийг захиран зарцуулах эрхтэй бол УИС-ууд хязгаарлагдмал эрхтэй.
2. Хувийн сургуулиуд төлбөрөө жилийн эхэнд цуглуулж төвлөрүүлдэг бол төрийн өмчийн сургуулиуд бүтэн жилийн турш цувуулж авна. Дээр нь төлбөрийн дийлэнхийг бүрдүүлдэг төрийн сангийн төлбөр, сургалтын жил дуусахын өмнөхөн л хэл амтайгаар хагас дутуу шилжиж орж ирдэг. Багш нар хичээлээ зааж дуусчихаад, одоо та нар төлбөрөө төлөөчээ гэж оюутнуудаасаа гуйх нь халаг болно.
3. Төлбөрийн хэмжээг хязгаарлаж дээрээс нь тогтоож өгнө. Дэлхийн зах зээлд тааруухан нэг сургуулийн жилийн дундаж төлбөр 6000 ам доллар байхад Монголд УИС-иудын жилийн төлбөр ердөө л 300-500 ам доллар. 15-20 дахин бага үнэ. Та дунд зэргийн чанартай, англид үйлдвэрлэсэн гутал 100 ам доллараар авдаг бол монголын, дээд зэргийн чанартай гутлыг 5 доллараас илүүгүй үнээр зар гээд шахаад байвал хэн гутал хийж зовлогоо зовоохыг бодох юм бэ. Иймэрхүү байдлаар УИС-иуд дөнгөж л амь зогоож нэр хүнд нь жилээс жилд унаж байгаа. Зориуд бодлогоор ингэж унагаж байгаа гэж үзэх хүмүүс ч бий. Бүх улсын их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүд бараг бүгдээрээ хувийн сургуультай байдаг нь ёс шиг. Тэд хувийнхаа сургуулийг бодох уу улсын сургуулийг бодох уу гэдэг нь асуулт байхгүй тодорхой биз.
4. Төлбөрөө нэмж чадахаа байсан захирлууд ямар замаар орлогоо нэмэгдүүлэх вэ гэхээр элсэлтийн хэмжээг нэмж, оюутныхаа тоог олшруулдаг. Нэг ангид дунджаар 20 оюутан, нэг багшид дунджаар 15 оюутан ноогддог байсан бол ингэснээр нэг ангид 30-35 оюутан, нэг багшид 20-25 оюутан ноогдох жишээтэй. Төлбөр, санхүүжилтийн хувьд нэг удаа асуудлаа шийдлээ гэхэд сургалтын чанар эрс муудна. Одоогийн байдлаар ийм байдлаар оюутныхаа тоог нэмэгдүүлж эх үүсвэрээ нэмэгдүүлсэн сургуулиуд 2-3 ээлжээр хийчээллэж байна. Өглөө 8 цагт хичээл заасан багш, орой 16 цагт хичээлээ хэр зааж байгаа бол. 20 хүнд заадаг байсан хичээлийг 35 хүнд заахад үр дүн нь сайжрахгүй нь ойлгомжтой.
5. Оюутны тоог яамнаас хязгаарлана. Элсэлт нэмж санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлдэг замыг нь хаачихаж байгаа юм. Зөв л дөө гэхдээ өөр гарах гарцыг нь зааж өгөхгүйгээр зүгээр л боомилж болохгүй. Yнийг дээрээс тогтоосноор, үнэ мэдээлэл зөөдөг гэсэн чанарыг үгүй болгож байгаа бол оюутны тоонд хязгаарлалт хийснээр эдийн засгийн хөшүүргийг нь хураагаад авчихаж байгаа юм. Төрөөс баримталж байгаа бодлого нь төрийн сургуулидад хэрхэн нөлөөлж байгааг зөвхөн төлбөртэй холбогдуулан эдийн засгийн өнцгөөр авч үзэхэд ийм бөгөөд бусад олон хүчин зүйлийн талаар мөн судалж, ярьж болох билээ.
Yнэгүй юм үнэгүй л байдаг.
1. Сургуулиуд аль болох элсэлт их авахыг чухалчилж буй учраас элсэлтийн шалгалтын босго оноог доошлуулах, аль эсвэл элсэгчдэд илүү амар хялбар байлгах зорилгоор шалгалт авах тест гэх мэт хөнгөн хэлбэрүүдийг голлон хэрэглэдэг. Элсэлтийн шалгалт сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан түвшинд суралцах эрх эдэлнэ. Гэтэл энэ зарчим Монголд хэдийнээ алдагдсан. Мөнгө төлж л чадаж байвал баклавар, магистрантур цаашлаад бүр докторантурт ч суралцах боломжтой. Yүнд тухайн суралцагчийн мэдлэг чадвар гол биш болжээ.
2. Мэдээж хэрэг дийлэнх сургуулиуд санхүүгийн гачаалалтай холбоотойгоор элсэгчдийн чанарыг бус төлбөрийг нь гол болгож элсүүлсэн учраас төлбөрийг нь алдахгүйн тулд тухайн элсэгчдийг бүрэн бүтэн төгсгөх буюу төгсөлт их байлгах бодлого барьдаг. Энэ байдал нь дахин, нөхөн шалгалтын хэлбэрүүдийг бий болгож буйгаас илэрхий харагдана. Сургуулиудын дотоод дүрмэнд хангалтгүй суралцсан, тухайн төвшний болзол биелүүлээгүй оюутнуудыг сургуулиас хасах тухай заалт байдаг ч зүгээр л тунхаглалын шинжтэй. Дийлэнх болсон идэвх султай оюутнуудыг шахах, хяналтын механизм сул учраас энэ маягаар оюутнуудын идэвхгүй байдал газар авахад хүргэдэг. Мөн идэвхтэй цөөнх хэсэгт чиглэсэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь өрнүүлж чаддаггүй.
3. Сургуулиуд санхүүгийн бололцоо муу тул багш нарын цалин бага, хийсэн ажлыг нь урамшуулах механизм сул байдаг. Yүний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд үндсэн ажил биш болдог. Учир нь хийж хийж авсан цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Тиймээс багш нар арга буюу орлогын бусад эх үүсвэрт анхаарал тавих болдог байна. Энэ байдал нь багш нар цалингийн урамшуулалгүй сургалт, үйл ажиллагааны хэлбэрүүдэд тоомжиргүй хандаж, өөр давхар ажил хийж нэмэгдэл орлого олоход хүргэдэг.
4. Бага төлбөр төлсөн оюутан бага зэргийн үйлчилгээ авч түүндээ сэтгэл ханадаг учир сургалтын чанарыг дээшлүүлэх талаар хяналт тавьж, шаардлагаа өндөрсгөх сонирхолгүй байдаг. Бараг төлбөргүй /бага/ учир тэгсгээд явж байгаад нэг диплом өвөртөлчихөд нэг их гарзгүй ажээ. Эцэг эх нь ч гэсэн үнэтэйхэн дамжааны мөнгө төлчихсөн учир түүнийхээ араас нэхэл дагал болж, юу болж байна, сургуулиуд юу зааж байна, манай хүүхэд юм сурч байна уу гэхээсээ хасагдсан, төгссөн эсэхийг л сонирхоно.
5. Төрийн сургуулиудын санхүүжилт нэгэнт хангалттай биш учир сургалтын чанарт анхаарал тавих ямар ч боломжгүй, сургуулиуд сургалтандаа нэмэлт хөрөнгө оруулж бараа үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх боломж байхгүй ажээ. Ийм байдлаар бол төрийн сургуулиуд жил ирэх тутам уналтын байдал руу дөтөлнө.
Yнэгүй учраас суралцагчид сурах сонирхолгүй, хяналтгүй, хяналтгүй сургалт чанаргүй, чанаргүй учраас нэр хүндгүй, ач холбогдолгүй бизнесийн сургалт зонхилдог, бизнес учраас аль болох бага зардлаар аль болох олон оюутныг төгсгөхөд чиглэнэ. Дүгнэвэл өнөөдөр төрийн өмчийн гэх их дээд сургуулиуд мухардлын байдалд орчихсон түүнээсээ гарах арга замыг нь төрөөс бодлогоор хаасан байдалтай байна. Энэ нь боловсролын салбарт сэдэл төрүүлэх бүтэц үгүй, нийгэмд гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, ерөнхийдөө боловсролын салбар маань нийгмийн хариуцлагагүй байгаа гэсэн үг юм.
“Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдал” мониторингийн дүгнэлт, зөвлөмж |Г.Цогтбаатар|
“Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”
Монгол Улсын Үндсэн Хууль /16.17/
2007 оны 4-р сард Авлигатай тэмцэх газраас /АТГ/ “Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг хүртээмжтэй байлгах, үйл ажиллагаагаа нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангах” талаар дурдсан 18 зүйл бүхий зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлсэн билээ. АТГ-ын захиалга, Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр “Глоб Интернэшнл” ТББ тус зөвлөмжийн хэрэгжилтэд хөндлөнгийн мониторингийг хагас жилийн хугацаатайгаар 2007 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж дууслаа.
Мониторингийн гол зорилго нь АТГ-аас гаргасан зөвлөмжийн дагуу Төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаар бодитой мэдээлэлтэй болох, уг мэдээлэлдээ тулгуурлан зөвлөмжийн хэрэгжилтийн түвшин, хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаанд нөлөөлөгч хүчин зүйлсийг илрүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн санал бүхий ерөнхий зөвлөмж боловсруулах байсан бөгөөд миний бие тус төслийн зөвлөх судлаачаар ажилласан юм.
Зөвлөмжийн дагуу төрийн байгууллагуудаас хоёр шаттай мониторингийн мэдээлэл цуглуулах ажил зохион байгуулж нэгдүгээр шатны мэдээллийг  2007 оны 8 дугаар сарын 5-аас 10-ны өдрүүдэд бүрдүүлэн, үр дүнг 9 дүгээр сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд танилцуулсан. Хоёрдугаар шатны мэдээллийг 2007 оны 10 дугаар сарын 8-аас 19-ын өдрүүдэд бүрдүүлж, үр дүнг 11 дүгээр сарын 19-нд АТГ, Нээлттэй Нийгэм Форумд хүргүүлсэн.
Төслийн хүрээнд 1977 дугаарын утсаар төрийн байгууллагын ажилтан, албан тушаалтнуудын зөрчилтэй үйл ажиллагааны талаар иргэдийн санал, гомдлыг хүлээн авч АТГ-т долоо хоногт хоёр удаа хүргүүлж байлаа. Холбогдох мэдээллийн дагуу АТГ-аас зөрчил бүхий төрийн байгууллагын удирдлагад үйл ажиллагаагаа засч залруулах талаар шаардлага хүргүүлж байв. Ингээд та бүхэнд мониторингийн ерөнхий дүгнэлт, зөвлөмжийн талаар танилцуулж байна.
Нэг. Ерөнхий дүгнэлт, зөвлөмж
-  Төрийн байгууллагуудын 41 хувь нь л АТГ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Харин 12 хувь нь зөвлөмжийг судлах шатандаа байлаа бол 34 хувь нь сонссон төдий, 13 хувь нь зөвлөмжийн талаар мэдээлэлгүй байсан. Энэ нь нэг талаар АТГ 4-р сард төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлснээсээ хойш хяналт бага тавьсантай, нөгөөтэйгүүр сурталчилгаа хангалттай хийгээгүйтэй холбоотой.
-  Ерөнхийдөө төрийн байгууллагуудын олонхи нь 8 дугаар сараас хойш АТГ-ын зөвлөмжийн талаар сонссон, судалж эхэлсэн, мөн хэрэгжүүлэх ажилдаа орсон байна. Энэ нь мониторингийн судалгаа болон 1977 утасны сурталчилгааны идэвхжилтэй холбоотой хэмээн үзэж байна. Үүнээс үүдэн дараахь дүгнэлт, санамжуудыг гаргаж болно.
АТГ нь шинээр байгуулагдаад удаагүй байгаа тул иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах нь зайлшгүй шаардлагатай байна. Үүний нэг жишээ нь 11 дүгээр сард 1977 утасны сурталчилгааг зогсоосон нь иргэдээс ирж байсан санал, гомдлын тоо хэмжээ буурахад шууд нөлөөлсөн явдал юм. Тиймээс АТГ нь үйл ажиллагааныхаа сурталчилгааг зохион байгуулалт сайтай, зорилтот бүлгээ зөв сонгон, агуулга хэлбэрийг сайтар бодож боловсруулан, оновчтой хэрэгслээр дамжуулан цаашид тогтмол явуулах нь зүйтэй.
Мониторинг нь 7 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаатай үргэлжлэхдээ 8, 10 дугаар саруудад мэдээлэл бүрдүүлсэн бөгөөд энэ нь АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилт, түүний үр дүнд гарч буй төрийн байгууллагуудын үйлчилгээний чанарын өөрчлөлтийг харьцуулан дүгнэх хангалттай хугацаа болж чадахгүй юм. Тиймээс 8, 10-р саруудын харьцуулалтаар гарсан үр дүн болоод иргэдэд үйлчилж буй төрийн байгууллагуудын одоогийн үйлчилгээний нөхцөл байдал АТГ-ын 18 зүйл зөвлөмжийн үр дүнг бус тус зөвлөмжийг хэрэгжүүлэх суурь механизм ямар түвшинд байгаа талаар илүү бодитой мэдээлэл өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй.
-  Авлигатай тэмцэх газар нь зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хангахын тулд төрийн байгууллагууд уг зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих, хариуцлага болон урамшууллын механизмыг бий болгох шаардлагатай байна.
Төрийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд гарсан зөрчлийн талаарх санал, гомдлыг хүлээн авах 1977 /энгийн ярианы тарифтай/ утсыг нээлттэй ажиллуулж, ирсэн мэдээллийг судлан үзсэнээр тухайн байгууллагын удирдлагад АТГ-аас үйл ажиллагаандаа гаргасан зөрчлөө нэн даруй арилгах арга хэмжээ авч, эргэж мэдээлэхийг үүрэг болгон шаардлага хүргүүлж ажилласан нь маш ач холбогдолтой арга хэмжээ болжээ. Эндээс төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, бюрократ тогтолцоог халахад иргэдийн идэвх оролцоо ихээхэн чухал болох нь харагдаж байна. Ялангуяа үйл ажиллагаандаа хөдөө орон нутгийн иргэдийг оролцох боломжоор хангавал илүү үр дүнд хүрэх болно.
Төрийн байгууллагуудад АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн байдлыг байнга хянан хариуцах ажил үүрэг бүхий тусгай ажилтан, эсвэл ажил үүрэг нь ижил бүтцэд албан ёсоор даалган хариуцуулах шаардлагатай байна.
АТГ нь дээрхээс гадна бусад олон хэлбэрээр иргэд болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг сайн хангаж байгаа, мөн түүнийг хэрэгжүүлэх идэвх санаачлага гаргаж ажиллаж буй байгууллага, иргэдийг урамшуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
-  АТГ нь иргэдийн санал, гомдлыг хүлээн авахаас гадна цаашид үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж ажиллах нь АТГ-т итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх,үйл ажиллагаагаа сайжруулахад хувь нэмэр оруулах юм.
-  АТГ нь 3 бүлэг 18 заалт бүхий зөвлөмжөө цаашид тогтмол үйл ажиллагаатайгаа уялдуулан сайжруулан боловсруулж байх нь зүйтэй. Тухайлбал, зөвлөмжийн заалтууд хоорондын утга санааны давхардал, 3 бүлгийн хооронд шилжсэн зөвлөмжүүдийг цэгцэлж бүлэг хоорондын зааг ялгааг тодорхой гаргах. Цаашлаад зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүнг одоогийн шалгуур үзүүлэлтүүдээр хангах боломжтой эсэх, үгүй бол шаардлагагүй гэж үзсэнээ хасах, шинэ зүйл заалт нэмж оруулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтойг олон нийт, төрийн байгууллагуудад тайлбарлан таниулах.
-  Төрийн бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлэх боломжтой ерөнхий зөвлөмж, түүнийг үйл ажиллагааны чиглэл чиглэлээр тусгай зөвлөмжүүдийг хүргүүлбэл зохино.
-  АТГ-ын сүүлийн саруудад хэрэгжүүлж буй идэвхтэй үйл ажиллагаа, сурталчилгаа зэрэгтэй холбоотойгоор төрийн байгууллагуудад зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл явцын идэвх сайжрах хандлага ажиглагдаж байгаа нь нааштай үзүүлэлт болно.
-  Төрийн байгууллагуудад урьд өмнө нь огт байгаагүй болон чиг үүргээс нь гадуурхи үйл ажиллагаа явуулахыг шаардсан зүйл заалтууд АТГ-ын зөвлөмжид байхгүй бөгөөд уг зөвлөмжийн хэрэгжилтийг хангах суурь нөөц боломж хангалттай бүрдсэн байна гэж үзэж байна. Гагцхүү механизмыг ажиллуулах шаардлага тавигдаж байгаа юм.
-  Нэг чиг үүрэг бүхий анхан, дунд, дээд шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайтар хангаж өгвөл зөвлөмжийн зарим заалтууд богино хугацаанд хэрэгжих боломжтой юм. Тухайлбал, вэб сайтын асуудлыг үүгээр шийдэх боломжтой байна.
Авлигатай тэмцэх газар цаашид зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хянах тал дээр болон дор дурьдсан асуудлуудад илүү анхааран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Харин бусад үзүүлэлтүүд боломжтой, сайн гэж хэлж болохоор байна.
Хоёр. Төрийн байгууллагын мэдээллийг хүртээмжтэй байлгах талаар хийсэн судалгааны дүгнэлт.
-  Мэдээллийг хүртээмжтэй байлгах хэлбэрүүд, түүний ашиглалт төрийн байгууллагад харилцан адилгүй байна. Олон байгууллагад иргэдэд мэдээлэл түгээх самбар, мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтан байгаа бол вэб сайт, тараах материал харьцангуй бага байлаа. Үүний шалтгааныг төрөөс төсөвлөгдсөн санхүүжилт болон иргэд дээрх хэлбэрийг тэр бүр ашигладагггүйтэй холбон тайлбарлаж байв. Вэб сайттай байгууллагуудыг харьцуулж үзэхэд сайт дахь мэдээллийн агуулга шинэчлэх хугацаа гэх мэт олон зүйлээр цөөн хэдэн байгууллагаас бусад нь хангалтгүй үзүүлэлттэй байлаа.
-  Судалгаанд хамруулсан байгууллагуудын талаас илүүд нь иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол, санал ирүүлэхэд хэдийгээр холбогдох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизм байдаг ч гаргасан зөрчлийг арилгах тал дээр тун сул ажиллаж байна. Мониторингийн судалгаа хийх явцад үйлчлүүлж байсан иргэдийн 33 хувь нь өмнө нь төрийн байгууллагад гомдол гаргаж байжээ. Тэдний дөнгөж 13 хувь нь асуудлаа шуурхай шийдвэрлүүлж чадсан бол 35 хувь нь шийдвэрлүүлэх явцдаа хүнд сурталтай тулгарсан, 52 хувь нь шийдвэрлүүлж чадаагүй байна.
-  Төрийн байгууллагуудад үндэслэлгүйгээр төлбөр хураамж авах явдал байсаар байгааг үйлчлүүлэгч иргэдээс авсан судалгаа харуулж байна. Тухайлбал, иргэдийн 18 хувь нь дунджаар хорь гаруй мянган төгрөгийн хураамж төлсөн бөгөөд эдгээр иргэдийн 8 хувь нь БГД, БЗД, СБД, ХУД-ийн шүүхийн шийдвэр биелүүлэх алба болон Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар дээрх зөрчлийг гаргасан гэж үзжээ. Байгууллагуудын, иргэдээс төлбөр хураамж авч буй үйлдэл нь хууль, дүрэм журамд хэр нийцэж байгааг хөндлөнгөөс хяналт тавьж шалгалт хийх  шаардлагатай байна.
-  Төрийн байгууллагууд нь дотооддоо төсвийн зарцуулалт болон албан тушаалтнынхаа хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байлгах тал дээр харьцангуй сул ажиллаж байна. Үүний шалтгааныг гол төлөв хууль дүрэм журмаар хязгаарласан байдагтай холбон тайлбарлаж байлаа. Байгууллагууд дотоод дүрэм журмаа бусад хууль дүрэмд харшлахгүйгээр сайтар бодож боловсруулан, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор өөрчилж болох атал энэ тал дээр дэвшилттэй алхам хийсэн нь тун цөөхөн байгаа бөгөөд энэ нь төрийн байгууллагуудад хатуу бюрократ тогтолцоо ноёрхсон нь харагдаж байна.
-  Байгууллагууд иргэдийн хэрэгцээт мэдээллийг вэб сайтдаа тавьж, тавьсан мэдээллээ байнга шинэчилж байх талаар хангалтгүй ажиллаж байгаа бол мэдээлэл түгээх самбар, мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтан зэрэг бусад мэдээллийн хэлбэрүүд түгээмэл байдаг нь үйлчлүүлэгч иргэдээс авсан ярилцлага, ажиглалт, бичиг баримтын судалгаанаас тодорхой байна.
Гурав. Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй байдлын талаар хийсэн судалгааны ажлын дүгнэлт.
-  Хүнд суртал, чирэгдэл ихтэй, иргэдийн шийдвэрлүүлэхээр хандсан асуудлыг хуульд заасан хугацаанаас нь сунжруулдаг байгууллагуудыг  газрын албад, засаг даргын тамгын газар, замын цагдаагийн газар, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, албад тэргүүлж байв.
-  Байгууллагын шийдвэр гаргах үйл явц нь дотооддоо харьцангуй нээлттэй байдаг бол зөвлөмжид заасанчлан түүний үндэслэлийн талаархи мэдээлэл иргэд, хуулийн итгээдэд нээлттэй байж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь ихэнх тохиолдолд энэ чиглэлийн ажил төрийн байгууллагуудад хэвшил болоогүйтэй холбоотой байлаа.
Дөрөв. Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж талаар хийсан судалгааны дүгнэлт.
-  Хэдийгээр төрийн байгууллагуудад иргэдээс санал, гомдол хүлээн авах утас, тусгай ажилтан, санал хүсэлтийн хайрцаг, дэвтэр зэрэг нөөц бололцоо байгаа ч санал гомдлыг хүлээн авах, барагдуулах механизм хангалтгүй ажиллаж байна. Үүнд нэг талаас санал, гомдлыг хүлээн авах арга хэлбэрээ сурталчилдаггүй иргэд энэ талаар мэддэггүй, үүнээс шалтгаалж хандахгүй байх нь элбэг, нөгөөтэйгүүр төрийн байгууллагуудад итгэх тэдний итгэл үлэмж алдарсан нь нөлөөлж байна.
-  Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах талаар төрийн байгууллагууд хангалтгүй ажиллаж байна.
-  Байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг олон нийтэд мэдээлэх ажиллагаа төрийн байгууллагуудад сул байна.
Тогтмол хэвлэлийн нийтлэлийн үгсийн сан, хэл найруулгыг сайжруулах тухай зөвлөмж |Г.Цогтбаатар|
Төрийн хэлний зөвлөл, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Монголын тогтмол хэвлэлийн хэл, найруулга зүйн өнөөгийн байдал” судалгааны төслийг хэрэгжүүлсэн тухай аравдугаар сард танилцуулсан билээ. Харин энэ удаа тус судалгаанд үндэслэн нийт сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь найруулга зүйгээр туслах зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлснийг сонирхуулж байна:
1. Монголын нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор тогтмол хэвлэл нь  монголын нийгмийн бүх давхаргын эх хэлний мэдлэг, түүнийг хэрэглэх дадалд асар том нөлөөтэй, мэдээлэл нь ус агаар мэт хэрэглэгдэх болсон өнөө цагт сэтгүүлчид ард түмнийхээ хэл ярианы соёлын даган дууриах багш нь болсон тул эх сайхан монгол хэлээ хамгаалан хөгжүүлэх эрхэм үйлсэд том үүрэг хүлээж байгаагаа цаг ямагт ухамсарлан бүтээж туурвих ёстой.
2. Судалсан тогтмол хэвлэлийн мэдээ, ярилцлага, нийтлэл, өгүүллийн  56 хувь нь хэл найруулгын болон найруулгын бус алдаатай байна. Алдааны дийлэнх хувийг найруулгын алдаа эзэлжээ. Нийт бичлэгийн 52 хувь нь найруулгын алдаатай, 10 хувь нь найруулгын бус алдаатай байгаагаас үг оновчгүй хэрэглэх, үг буруу сонгох алдаа түгээмэл байна. Тухайлбал, гар нүцгэн гал сөнөөгчид (гар хоосон), зүс ондоо хүүхдүүд (орон гэргүй хүүхдүүд), тэдний 60 наснаас дээш ахмадууд нь (тэдний 60-аас дээш насны ахмадууд нь) гэх зэрэг. Иймд хариуцлагатай редактор/хариуцлагатай нарийн бичгийн дарга/-ын үүргийг өндөржүүлж, сониныг хэвлэлтэд шилжихээс өмнө бичлэг тус бүрийг нягтлан хянаж, үг үсгийн төдийгүй найруулгын алдааг засаж залруулахыг хэвшил болгох.
3. Үйл үгийн хэв, байдлын нөхцөлийг буруу хэрэглэх тохиолдол нийт бичлэгийн 31.7 хувьд гарчээ. Мөн тийн ялгалын алдаа 23.4, хамаатуулах нөхцөл буруу хэрэглэх нь 18.6, олон тоог буруу хэрэглэх нь 16.8, холбох үгийг буруу хэрэглэх нь 7.2 хувьтай байна. Тухайлбал, эзэн биед давхар хамаатуулах(…талийгаачийн гэрийнх нь цонхоор, рестораны чинь г.м), олон тооны үгийн араас олон тоог давхар хэрэглэх(…435 өдрүүдэд, наадмын хэдэн өдрүүдэд г.м) алдаа гаргасан байна. Сэтгүүлч, уран бүтээлчдэд мэргэжлийн өндөр шаардлага тавьж, монгол хэлний дүрмийн мэдлэгээр шалгалтыг тогтмол  авч байх.
4 Гарчиг бол уншигчид тухайн сэдэв, агуулгын талаар анхны товч мэдээллийг үнэн зөв өгөхөд чиглэж байдаг. Юуны тухай, ямар мэдээллийг уншигчид өгөх гэж буйгаа сэтгүүлч гарчигт тодорхой, товч, ойлгомжтойгоор илэрхийлэх нь зүйтэй. Гэтэл тухайн мэдээ, нийтлэлийн агуулга, гарчиг зөрөх тохиолдол судалгаанд цөөнгүй илэрснийг анхаарч ажиллах нь чухал байна.  Тухайлбал, “УИХ-ын даргынхан бүл нэмэв” гэсэн гарчигт УИХ-ын даргын туслахууд бүл нэмсэн тухай агуулга байв. Иймд сэтгүүлчийн логик сэтгэлгээ, уйгагүй ажиллагааг гүнзгийрүүлэх.
5. Мэдээлэл,нийтлэлд цэг,цэглэл төдийг алдахад л тухайн өгүүлбэрийн утга агуулга алдагдаж болохыг онцгой анхаарч, хянуур нямбай ажиллах нь чухал. Судалсан нийтлэл дэх  найруулгын бус алдааны 91.7 хувийг цэг,цэглэлийн, 6 хувийг баримтын, 2.4 хувийг бусад алдаа эзэлж байна.Таслал орхисон, хашилт, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг, тодорхойлох цэг зэргийг буруу хэрэглэсэн алдаа түгээмэл байгааг арилгах.
6. Өдөр тутмын сонинд  найруулгын бус алдаа, чөлөөт буюу 7-10 хоног тутмын сонинд найруулгын алдаа илүү түгээмэл байна. Өдөр тутмын сониныхон цаг хугацаанд баригдаж шахуу ажилладаг нь алдааг зөвтгөх шалтгаан биш. Тиймээс өдөр тутмын сонины удирдлага хариуцлагатай нарийн бичгийн даргын үүргийг өндөржүүлэхийн хамт мэдээлэл, нийтлэл бэлтгэсэн сэтгүүлчдэд зохих шаардлага тавьж ажиллах.
7. Гадаад үгийг оновчгүй хэрэглэх нь эх хэлийг гажуудуулах,харь хэлний сул үгийг олон нийтээр түгээмэл ашиглах, залуусын хэлний соёлыг буруу төлөвшүүлэх зэрэг сөрөг үр нөлөөтэй. Судалгаанаас үзвэл орчуулах шаардлагатай үгсийг 31 удаа орчуулаагүй, гадаад үгсийг нэлээд удаа оновчгүй хэрэглэсэн байна. Тухайлбал, спикер, экс, шоу, батарей, амбиц, сюрприз, фэн, мессеж, рецедивүүд, аллергитдэг, сайдын марафон, вирус, загвар өмсөгчдийн батарей, синдром, нервтэх, карьер, органик хуулиуд, террорист, бестселлер гэх мэт олон үгийг орчуулгагүй шууд хэрэглэж байна. Хэрэв гадаад үгийг хэрхэн орчуулах, хаана ямар үед хэрэглэх талаар зөвлөгөө авах бол Төрийн хэлний зөвлөлд хандан дэмжлэг хүсч болох юм.
8. “Төрийн албан ёсны хэлний тухай” Монгол Улсын хуулийн 7-р зүйлийн 7.1-т “Төрийн албан ёсны хэлний тухай хууль тогтоомжийн биелэлтэд Зөвлөл /Төрийн Хэлний Зөвлөл/ хяналт тавьж зөрчил илэрвэл түүнийг арилгах талаар албан ёсоор зөвлөмж гаргана” хэмээн заасны дагуу Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл энэхүү зөвлөмжийг гаргав. Төрийн хэлний зөвлөлийн зөвлөмж нь гарсан цагаасаа эхлэн хэрэгжих хуультай болно.
МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгын мониторинг: 2-р шатны дүгнэлт, зөвлөмж |Г.Цогтбаатар|
Та бүхэнтэй уулзалгүй удчихсан байна шүү. Олон судалгаа хийгээд завгүй байлаа. Саяхан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин өрхүүдээр судалгаанд яваад ирсэн. Хөдөөгийн залуус, нутаг орны байдлаар хуучлах зүйл их байна. Ер нь нэлээд олзтой, сонирхуулах мэдээлэл ч их байгаа. Удахгүй тэр талаар блогтоо материал гаргана. Энэ зөвлөмжийн эхний хувилбарыг 4-р сарын мониторингд үндэслэн 9-р сард блогтоо тавьсан, энэ удаа 8-р сарын мониторингоор гаргасан дүгнэлт зөвлөмжөө та бүхэнд хүргэж байна.
2007 оны 4, 8 дугаар саруудын ОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгын мониторингийн харьцуулсан дүн мэдээллээр ОНТ нь олон ургальч байдлыг ерөнхийдөө хангаж байна гэж дүгнэлээ.  Үүнийг доорх урьдчилсан дүгнэлтүүдэд үндэслэн цаашид ОНТ-ийн анхаарвал зохих асуудлуудыг тодорхойллоо.
Нэг. ОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц нь зорилго, хэлбэр, сэдэв агуулгын хувьд өргөн хүрээг /ерөнхий ангиллын  болон нарийвчилсан ангиллын түвшинд/ хамарч чадаж байна. Харин ангиллын түвшин тус бүрт тогтвортой бөгөөд зохистой хувь хэмжээг цаашид хангах үүднээс дараах зүйлүүдийг анхаарах нь чухал:
ОНТ нь мэдээлэх зорилготой нэвтрүүлгийг эн тэргүүнд тавьдгаараа арилжааны телевизээс ялгаатай тул мэдээлэх ба танин мэдүүлэх зорилготой нэвтрүүлгийн хувийг бууруулахгүй байх, оргил цаг болон оргил цагт ойр цагуудаар тэдгээр нэвтрүүлгийг цацах бодлогыг тууштай барих
ОНТ-ийн хөтөлбөр нь үзэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, тэдний эрэлт хэрэгцээг илүү хангах үүрэг хүлээдгээрээ онцлог тул эрүүл мэнд, шинжлэх ухаан технологи, хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэглэгчдийн эрх ашигтай холбоотой сэдвүүд /тухайлбал, үүнд компьютер технологи, хоол, хүнс, гэр ахуй, цэцэрлэг, шашин, гүн ухаан, дэд бүтэц харилцаа холбоо зэргийг хамруулж болно/ ихээхэн дутагдалтай байгаад дүгнэлт хийх.
Сурталчилгаанаас ангид цэвэр мэдээлэл хүлээж авах үзэгч олны эрх зөрчигдөж байгааг анхаарах. Тухайлбал, хоёр мониторингийн турш арилжааны сурталчилгаа, ялангуяа “ХАС” банкны сурталчилгаа мэдээллийн хөтөлбөр дунд багтсаар байна.
Хоёр. ОНТ-ийн нэвтрүүлж буй хөтөлбөрийн үнэмлэхүй хэсэг нь нийт үзэгчдийн бүлэгт хандсан байгаа нь нэлээд ач холбогдолтой. Гэсэн хэдий ч ОНТ-ийн бусад арилжааны телевизүүдээс ялгарах гол үзүүлэлт нь нийгмийн цөөнх эсвэл тусгайлан авч үзэх шаардлагатай нийгмийн тодорхой бүлгүүдийн эрх ашгийг адил тэгш хангахад оршдог. Тиймээс, хөдөө орон нутгийн алслагдмал хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага ястнууд, малчид, тариаланчид зэрэг цөөнх үзэгчдэд хүргэх мэдээ, нэвтрүүлэг нь хөтөлбөрийн бүтцэд зохистой хувиар багтах ёстой.
Гурав. ОНТ нь үндэсний хэмжээнд тогтмол тасралтгүй гарч буй  ганц телевизийн хувьд орон нутгийн чанартай боловч улс орны хувьд ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл /хөдөөгийн амьдрал, алслагдмал хүн амын аж байдал, амьдралын нөхцөл байдал зэрэг/-ийг харьцангуй бага өгч байна.
Дөрөв. Мэдээний эх сурвалжийн тэнцвэр алдагдсан хэвээр байгаа төдийгүй эх сурвалжгүй болон нэг эх сурвалжтай мэдээний хувь өндөр, тухайн нэг эх сурвалж нь дийлэнх нөхцөлд албан ёсны байр суурийг илэрхийлж байгааг онцгой  анхаарах хэрэгтэй юм.
Тав. Мэдээллийн хөтөлбөрийн үр өгөөж, олон ургальч чанарыг хадгалах үүднээс мэдээний төрөл зүйл хэт давамгайлах хандлагаас зайлсхийж, бичлэгийн төрөл зүйлийн талаарх редакцийн бодлогыг оновчтой тодорхойлох.
Зургаа. ОНТ-ийн нийт хөтөлбөрийн гарал үүсэл, үйлдвэрлэлийн бүтцэд гарсан өөрчлөлт /өөрийн редакциудад бэлтгэж байсан нэвтрүүлэг 2-р мониторингийн үед 25 хувиар буурсан/ анхаарал татаж байгааг харгалзан үзэх хэрэгтэй юм.
“Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” |Г.Цогтбаатар|
2007 оны 9-өөс 10-р сард Хэвлэлийн хүрээлэн ТББ нь /ХХ/ "Төрийн хэлний зөвлөл"-тэй /ТХЗ/ хамтран “Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” судалгааны төслийг хэрэгжүүллээ. Миний бие төслийн ахлах судлаачаар ажилласан бөгөөд судалгаа нь хэвлэлийн найруулгын болон найруулгын бус алдааг хэмжих замаар өдөр тутмын болон чөлөөт сонины хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой байсан. Тиймээс сүүлийн хоёр жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Нийгмийн толь” зэрэг өдөр тутмын 4, “Хүмүүс”, “Сэрүүлэг” зэрэг чөлөөт 2 сонины 2007 оны 1, 6-р сарын нийт 112 дугаарт дараах шалгуур үзүүлэлтүүдээр агуулгын шинжилгээ хийлээ. Үүнд:
1. Найруулгын алдаа
1.1 Хэл зүйн алдаа
1.2 Гоо зүйн алдаа
1.3 Учир зүйн алдаа
1.4 Үгсийн сангийн алдаа
1.5 Гарчиг эх үүсвэр зөрчих алдаа
2. Найруулгын бус алдаа
2.1 Тэмдэгтийн алдаа
2.2 Баримтын алдаа зэрэг багтана.
Дээрх шалгуур үзүүлэлтүүд нь цаашид нарийвчлагдаж нийт 69 хэмжүүр болно. Тухайлбал:
1. Найруулгын алдаа
1.1 Хэл зүйн алдаа
1.1.1 Олон тоог буруу хэрэглэх алдаа
1.1.1.1 Олон тоог давхарласан алдаа гм
Судалгаанд сонины бичлэгийн төрлөөс мэдээ, ярилцлага, өгүүлэл, нийтлэл дөрвийг сонгож хамруулсан. Ингэхдээ сонины дугаар бүрээс 5 мэдээ, 2 өгүүлэл, 2 ярилцлага, 2 нийтлэлийг санамсаргүйгээр түүвэрлэж сонгосон юм. Та бүхэнд судалгааны үр дүнг график дүрслэлээр товчхон танилцуулъя.
Б. Найруулгын алдаа.
А. Ерөнхий үр дүн.
График 1.
График 2.
Дээрхээс дүгнэвэл сонины бичлэгийн 55.7 хувь нь хэл найруулгын болон найруулгын бус аль нэг алдааг агуулж байгаа бол 44.3 хувь нь алдаагүй байна.
График 3.
График 4.
Найруулгын алдааны үнэмлэхүй хувийг үгсийн сангийн алдаа /64.4 хувь/ болон хэл зүйн алдаа /27.9 хувь/ эзэлж байна.
График 5.
Үгсийн сангийн алдаан дундаа Зүс ондоо хүүхдүүд цуглана. (Орон орны хүүхдүүд цуглана гэх) “Өнөөдөр”, 2007.06.16, Гар нүцгэн гал сөнөөгчид (Гар хоосон гэх) “Өнөөдөр”, 2007.06.19, Цаг нь болсон. "Алийн болгон дунд нь алцаганах вэ хө" хэмээн дал мөрийг нь алгадан зоригжуулна. “Нийгмийн толь”, 2007.01.03, ...Их гоё сэтгэдэг, чадвартай. “Нийгмийн толь”, 2007.02.1 гэх зэргээр үг буруу сонгох алдаа харьцангуй олон гарч байсан.
График 6.
… согтууруулах ундаа / согт+уу-р-уул+х гэх бус согт+оо+х гэх нь зөв / “Зууны мэдээ”, 2007.06.26, С. Хусейнтай зүй бусаар харилцсан хуягуудын асуудлыг хөндлөө /зүй бусаар харьцсан хуягуудын … гэх/ “Өдрийн сонин”, 2007.01.04 зэргээр үйл үгийн хэв, байдлын нөхцлийг буруу хэрэглэх тохиолдол их байсан.
Х.Баатарын нарын авлигын хэрэг /“Нийгмийн толь”, 2007.01.09/, Гурван жил шоронд хоригдсон С.Хусейн амьдаралынхаа сүүлчийн 435 өдрүүдэд нэлээд хэдэн шүлэг бичжээ./“Өдрийн сонин”, 2007.01.06/ Ямартаа л тэрбээр наадмын хэдэн өдрүүдэд "Баянзүрх Нийгмийн Хөгжил Сан"-тай хамтарч.../ “Хүмүүс”, 2007.07.28/ зэргээр тийн ялгал, олон тоог буруу хэрэглэх алдаа багагүй байсан.
Б. Найруулгын бус алдаа.
График 7.
График 8.
Найруулгын бус алдаан дундаа таслал, хашилт, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг, тодорхойлох цэг зэрэг тэмдэгтийн алдаа үнэмлэхүй хувийг эзэлж байна.
Сонгуулийн компаний коммуникаци: Өрнөдийн жишиг ба Монгол улс э/ш-ний илтгэл, хэлэлцүүлэг /Зохион байгуулагч: КАС, ННФ, Орчин үеийн улс төрийн судалгааны төв, "ГИ" ТББ, 2007.09.13/
Өмнөх үг
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намууд 1.2 тэрбум /1255882400/ төгрөг зарцуулсан. Үүний 74 хувь буюу дийлэнх хэсгийг сонгуулийн сурталчилгааны ажилд зориулсан байдаг. Зөвхөн энэ жишээнээс харахад сонгуулийн өмнөх сурталчилгаа нь нэр дэвшигчдийн хувьд ямар чухал, бас ямар их хөрөнгө мөнгө шаарддаг нь тодорхой байна. Үүнтэй зэрэгцээд сурталчилгааны үр нөлөөг хэрхэн дээшлүүлэх талаар бодох хэрэгтэй болох нь. Учир нь мөнгөө дэмий урсгахгүйн тулд, хамгийн чухал нь сонгуулиа амжилттай хийхийн тулд шүү дээ. Тиймдээ ч миний бие энэ боломжийг ашиглаад та бүхэнтэй сурталчилгааны үр нөлөө, тэр дундаа телевизийн сурталчилгааны үр нөлөөг хэрхэн дээшлүүлж болох талаар саналаа хуваалцахыг хүсэж байна. Илтгэл нь гурван хэсэг, дүгнэлтээс бүрдэнэ.
1. Телевизүүдийн тоон өсөлт ба зах зээлийн хуваагдал
2. Телевизүүдийн орон зай ба бусад хэрэгслийн үр нөлөөг тооцох нь
З.Зурагтын тоон өсөлт ба телевиз үзэгчдийн боломж зэрэг болно
1. Телевизүүдийн тоон өсөлт ба зах зээлийн хуваагдал
Системийн өөрчлөлт хийж ардчилалд шилжсэнээс хойш монголчууд УИХ-ын сонгуулийг 4 удаа хийжээ. Тав дахь сонгууль удахгүй болох нь. Тиймээс энэ цаг мөч улс төрийн намуудын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийн /цаашид ХМХ хэмээн товчилно/ ач холбогдол улам өндөрсөх эгзэгтэй үе билээ। Ингээд 2008 оны сонгуулийн үеийн хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевизийн зах зээлийн нөхцөл байдал, сүүлийн сонгуулиас хойшхи гол өөрчлөлтүүдийг тоймлон өгүүлье.
Монголд тогтмол үйл ажиллагаатай ХМХ-ийн тоо хэмжээ УИХ-ын сүүлийн сонгуулийн мөн үетэй харьцуулахад 20 хувиар, хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл болох телевизүүдийн тоо хэмжээ 35 хувиар тус бүр нэмэгджээ. Гэтэл суурь хүн амын тоо 2.4 хувийн өсөлттэй байгаа юм. Телевизүүдийн тоо нэмэгдэх хурдац, хүн амын өсөлтийн хурдацаас түрүүлж байгаа нөхцөлд телевиз үзэгчдийн зах зээл улам хуваагдсаар байх нь. Энэ утгаараа телевизийн тодорхой нэг сувгийн сурталчилгааны үр нөлөө багассаар байна.
2005 оны 1 сарын 27-ны “ОНРТ-ийн тухай хууль”-аар төрийн эрх баригч нэг намын үзэл суртал, бодлогыг сурталчилдаг хэмээн шүүмжлэлд өртдөг МҮРТ-ийг “Олон Нийтийн Радио, Телевиз“ болгон эзэмшлийг нь өөрчилсөн билээ. Тиймээс засгийн эрх баригч нэг намын хувьд үндэсний хэмжээний хамгийн том, хүчирхэг ХМХ-ийг өөрийн сурталчилгаанд ашиглах нь эрх зүйн хүрээнд харьцангуй хаагдмал болсон.
2004 оноос өмнө нийт улсын хэмжээнд МҮТ эфирээ цацдаг байсан бол, одоо үндэсний хэмжээнд 25-р суваг, UBS, ТВ5, ТВ9 телевизүүд сансарын холбооны шугамаар нэвтрүүлгээ цацдаг болсон। Энэ нь үндэсний хэмжээнд үзэгчдийн зах зээлийн хуваагдлыг харуулна.
Монгол улсын хүн амын 38 хувь, оюуны потенциалийн 70 хувийг агуулсан гэх нийслэл хотод мөн өөрчлөлтүүд хурдацтай явж байна। Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод өргөн нэвтрүүлгийн 12 суваг, монгол хэлээр гардаг кабелийн 14 суваг, гадаадын 66 суваг тогтмол цацагдаж байна.
Дээрх баримтууд нь телевиз үзэгчдийн зах зээлийн хуваагдал үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд хэрхэн явагдаж байгааг, нөгөөтэйгүүр нэгж телевизийн сурталчилгааны үр нөлөө яаж буурч болохыг харуулж байна. Иймд улс төрийн намуудын Пи-Ар, Сурталчилгааны багийнхан сурталчилгааны нэвтрүүлэг, рекламаа цацахдаа энэ үйл явцыг харгалзан үзэхийн зэрэгцээ, сурталчилгааныхаа зорилтот бүлгийг тодорхойлон, тэдний зан үйлийн онцлог, боломжийн судалгаа болон өрсөлдөгч намуудын телевизийн сурталчилгааг үндэслэн сувгийн сонголт, хөтөлбөрийн цагийн сонголтыг хийх нарийн хэрэгцээ тулгарч байна.
2. Телевизүүдийн орон зай ба бусад хэрэгслийн үр нөлөөг тооцох нь
ХМХ-үүдийн үр нөлөөг үндэсний хэмжээнд ерөнхийлөн үнэлэх гэхээсээ илүүтэйгээр боломжтой байвал наад зах нь хүн амын социологийн бүтцэд тулгуурлан харилцан адилгүй хандах нь зүйтэй билээ. Тухайлбал хүн амын нас, хүйс, боловсрол, газар зүйн байршил зэргийг харгалзвал зохино. Энэ нь телевизийг хэзээ, хаана, хэнд зориулан сурталчилгааны хэрэгсэл болгон сонгож болох талаар илүү найдвартай, үр ашигтай мэдээллийг өгнө. Зөвхөн байршлын хүчин зүйлд тулгуурлан хүн амыг дараах байдлаар 4 үндсэн хэв маягт хувааж, бүлэг тус бүрийн ХМХ-ийн хэрэглээг тодорхой жишээн дээр үнэлж үзье. ННФ-ын дэмжлэгтэйгээр ХХ-дээр хэрэгжүүлж буй ОНРТ-ийн төслийн хүрээнд 2007 оны 5-р сарын сүүлээр Хөвсгөл аймгийн төв Мөрөн, Арбулаг сумын төв болон малчин өрхүүдээр хийсэн сорилын судалгааг тодорхой жишээ болгов. Ажиглалтад үндэслэн хүн амын ХМХ-ийн хэрэглээг газар зүйн байршлын хувьд дараах хэв маягуудад хувааж болохоор байна.
Газар зүйн байршилд суурилсан хэв маяг:
А.Улаанбатар хотын хүн ам 38 хувь /987192/
B.Аймгийн төвийн хүн ам 21 хувь /539270/
C.Сумын төвийн хүн ам 15 хувь /388299/
- Сумын төвд тогтмол амьдардаг өрх
- Зөвхөн өвөл сумын төвд амьдардаг өрх
D.Хөдөөний хүн ам 26 хувь /661814/
Үндэсний хэмжээнд хүн амын ХМХ-ийн хэрэглээний түвшинг үнэлсэн цогц судалгаа хараахан хийгдээгүй байгаа. Харин Хэвлэлийн Хүрээлэнгээс 2003 оны 9-р сараас хойш сар бүр “Улаанбаатар хотын хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-г тогтмол хийж байна. Судалгааны мэдээллээс үзэхэд телевиз, сонин, fm-радио, интернэт зэрэг нь хотын хүн амын мэдээллийн гол эх сурвалж болж байна. 2004 оны сонгуулиас хойшхи буюу сүүлийн гурван жилд ХМ-ийн зах зээлд гарсан сонирхолтой өөрчлөлтийн нэг нь интернэтийн хэрэглээ 3 дахин нэмэгдсэн явдал юм. Интернэт телевизийн адил өдөр тутмын хэрэглээ болж амжаагүй ч одоогоор 12 ба түүнээс дээш насны хотын хүн амын 50 хүртэлх хувь нь интернэт хэрэглэж байна.
Аймгийн төвүүдийн хувьд ерөнхийдөө Улаанбаатартай ижил ч ялгагдах зүйл нь интернэтийн хэрэглээ харьцангуй бага байна. Үндэсний хэмжээнд нэвтэрдэг телевиз, сонин, радиогийн зэрэгцээ кабелийн 11 телевиз, өргөн нэвтрүүлгийн 44 суваг, урт болон богино долгионы 42 радио станц, 36 сонин аймгийн төвүүдэд үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
Харин Арбулаг сумын төв нь төвийн эрчим хүчинд холбогдоогүй байсан. Сумын төвийг эрчим хүчээр хангах үүрэгтэй бага оврын дизель станцийг зөвхөн 10-р сараас 4-р сарын хооронд асаадаг байна. Энэ нь наад зах нь хоёр шалтгаантай. Сумын төвийн хүн ам нь тогтмол оршин суугч болон зөвхөн өвлийн улилралд оршин суугч гэсэн хоёр бүлгээс бүрдэж байв. Тогтмол оршин суугчид нь төсвийн байгууллагад ажиллаж эсвэл хувийн жижиг бизнес эрхлэх аргаар амьжиргаагаа залгуулна. Иймэрхүү тогтмол ажилтай хэсэг нь мэдээж цөөн байдаг. Зундаа амралт, чөлөө гээд төсвийн байгууллагуудын зарим нь хаагдаж, зарим нь эзгүйрдэг, өвөлдөө оршин суугч иргэд нь зундаа мал дээр гардаг зэрэг нь сумын төвийн иргэдийн тогтмол орлого буурах, цахилгаан ашиглалтын хураамж төлөх байдал цалгардах зэргээр сөрөг нөлөөтэй байдгаас дизель станцыг ажиллуулах боломжгүй болдог байна. Сумын төвийнхний хувьд зундаа нэгэнт гэрэл цахилгаангүй учраас сонин хэвлэл гарчиглах, аймгийн төв, тэр бүү хэл хөдөөнөөс ойр ойрхон ирэх малчид, гадны хүмүүсээс мэдээлэл авдаг байна. Мэдээж хэрэг өвөлдөө телевиз гол мэдээллийн хэрэгсэл нь болдог. Гэхдээ цахилгаан нь 19.00-24.00 цагаар хязгаарлалттай байдгийг анхаарах нь зөв. Ганц нэг айл өрхөд бага оврын цахилгаан үүсгүүр байх ч түүний мэдээлэл сумын төвийнхний хувьд сонин, гадна, дотны хүмүүсийн яриатай харьцуулахад хүртээмжтэй бус байлаа.
Харин малчдын хувьд бага оврын цахилгаан эх үүсвэр ашиглалт нь сумын төвийнхнөөс харьцангуй өндөр байсан. Бага оврын цахилгаан эх үүсвэр нь нарны гэрэл, салхин сэнсээр цэнэг хуримтлуулах тул малчдын хувьд зундаа телевиз харьцангуй сайн үздэг байна. Харин өвөлдөө тэдгээр цахилгаан эх үүсвэрүүд нь цэнэг авахдаа муу байдаг тул телевиз үзэх боломж нь хязгаарлагддаг ажээ. Малчдад сонин хүргэх шуудангийн сүлжээ ажилладаггүйгээс, дээр нь ажиллаа ч мэдээлэл хуучирсан хойно хүргэгддэгээс сонин хэвлэлийн үр нөлөө тэнд мэдрэгдсэнгүй. Эдгээр шалтгаанаар өвөлдөө Үндэсний Радио хамгийн шуурхай, хүртээмжтэй мэдээлэл дамжуулагч болж хувирдаг нь ажиглагдав.
3. Зурагтын тоон өсөлт ба телевиз үзэгчдийн боломж
Ерөнхийдөө хүн өөрийн үнэлэмжээс гажсан мэдээлэлд хайхрамжгүй хандах байдал түгээмэл ажиглагддаг. Тухайлбал телевиз үзэгчдийн хувьд нэг хэсэг хүмүүс мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгүүдийг олон суваг дамжуулан түүж үзэж байхад, өөр нэг хэсэг нь зөвхөн нэг л телевизээ бүхэлд нь үзэх гэх мэт. Материаллаг баялагийн хүртээмж нь сэтгэлгээний дэвшлийг авчирдаг гэж ярьдаг. Энэ нь оргүй зүйл биш билээ. Тухайлбал Улаанбаатар хотын хувьд өрхийн 3 гишүүний дунд дунджаар 1 зурагт ногдож байна /ТВ-үздэг гишүүдийн хувьд/. Нийслэлийн нэг өрхийн дундаж хэмжээ ойролцоогоор 4 байдаг. Нэг өрх нэг л зурагттай гээд хэлчихэд ч буруудахааргүй байгаа биз. Үүнээс үүдээд хэрэв өрхийн гишүүд нэгэн зэрэг гэртээ байх, эсвэл хэн нэг нь эзгүй байх зэрэг тохиолдолд гишүүдийн дунд телевизийн суваг булаацалдах тохиолдол буюу зөрчилдөөн тодорхой хэмжээгээр гарч байдаг ажээ. * Танай өрхийн гишүүд хоорондоо ТВ-ийн суваг булаалдах тохиолдол хэр гардаг вэ? * гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 11.8 хувь нь байнга, 13.1 хувь нь ихэвчлэн гардаг, 30.7 хувь нь хаяа, 26.8 хувь нь бараг гардаггүй, 13.1 хувь нь огт гардаггүй гэж хариулснаас үзвэл нийт өрхийн 83.0 хувьд нь дээрх зөрчилтэй асуудал их бага ямар нэг хэмжээгээр гардаг гэдгийг нотолж байна.
Судалгаагаар энэ тохиолдолд өрхийн тэргүүн буюу аав өөрийн үнэлэмжээр суваг тохируулна, бусд нь дагаж үзнэ эсвэл телевизийг орлох өөр хэрэгсэл ашиглана. Дараа нь ээж, ах, хамгийн бага дүү, эгч, эмээ, өвөө байдаг. Улс төрийн суурь үнэлэмжийг хүмүүс гэр бүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр авдаг. Тэгвэл одоогийн аав нар гэж хэн бэ? Дунджаар 25-50 хүртэлх насныхан. 1957-1980-аад онд төрсөн хүмүүс. Энэ үеийнхний үнэлэмжээр сонголт хийсэн мэдээллийг бусад хүмүүс авах магадлал өндөр байгаа. Харин цаашид нэг өрхөд ногдох зурагтын тоо хэмжээ болон зурагтыг орлох мэдээллийн хэрэгслийн тоо хэмжээ нэмэгдэх тутам гэр бүлийн гишүүдийн үнэлэмжийн тогтолцоо ялгаатай болох өргөн боломж нээгдэх бөгөөд үүнээс улбаалан гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийн үр нөлөө улам багассаар байх болно. Энэ нь одоогоор монгол улсын хувьд илүү хотожсон, мэдээлэлжсэн, амьжиргааны түвшин, ХМХ-ийн материаллаг хангамж дээгүүр байж болох бүс нутгуудаар ажиглагдаж байна. Хамгийн ойрын жишээ хэлэхэд өрхийн тогтсон уламжлалаа баримтлан сонгуульд саналаа өгөх явдал хотын хүн амын дунд гэхээсээ илүүтэйгээр хөдөөгийн хүн амд түгээмэл үзэгдэл билээ. Тиймээс сурталчилгаанд аймаг, сумуудад ХМХ-ийн хэрэглээний түвшин, материаллаг аж байдлын ялгаатай байдлыг нь харгалзан сурталчилгааны арга, хэрэгслээ сонгох нь сурталчилгааны үр нөлөө, ашигт чанарыг дээшлүүлэх бас нэг хүчин зүйл билээ.
Дүгнэж хэлэхэд сүүлийн сонгуулиас хойш монголын хэвлэл мэдээллийн орчны нөхцөл байдал багагүй өөрчлөгдсөн байна. Тиймээс намуудын хувьд ХМХ-ээр явуулах сурталчилгааныхаа үр нөлөөг дээшлүүлэхийн тулд наад зах нь дээрх хүчин зүйлүүдийг мэдэрч, нарийн судалгаатай ажиллах нь зүйтэй.
Оюутан нас цуврал: Эх орон гэдэг түүхийн номонд орохоосоо өмнө таны зүрх сэтгэлд байдаг |Г।Цогтбаатар|
Үнэндээ би Их сургуульд орохдоо эх орон, эх оронч үзлийн талаар тогтсон ойлголтгүй нэгэн байлаа. Анхны хичээлийн эхний даалгавар "Эх орон ба эх оронч үзэл" сэдэвт зохион бичлэг байсан юм. Багш маань ийм ч хэл дээр тийм материал, тийм ч хэл дээр тэр материал байгаа, номын сангаар үйлчлүүл гэх зэргээр зөвлөгөө өгсөн боловч хөл хөдөлгөөн ихтэй нүсэр байгууламжийг шагайж ч үзээгүй хөдөөний хүнд их сургуулийн төрх амаргүй санагдах нь мэдээж. Үүнийг соёлын шок гэх бөгөөд номын сан, ном олохоор будилж будилж харьж билээ. Гэхдээ би гар хоосон байгаагүй. Сурагчдын дунд Буянгийн гэх нэрээр зартай "Нийгмийн тухай мэдлэг" сурах бичиг, үзэж хараагүй, уншиж мэдээгүй зүйл байхгүй Баабар нэртэй лаг ахын "Дори идэр дүүдээ", учрыг нь ойлгоогүй ч цээжлэх шахуу уншсан хатуу цэнхэр хавтастай "Философийн нэвтэрхий толь" гэх гурван номтой байсан. За тэгээд зохион бичлэгээ ч бичиж эхэлсэн. Буянгийн болон Баабарын номуудад тэр сэдвээр тодорхой мэдээлэл байгаагүй юм. Харин "Философийн нэвтэрхий толь" дээрээс "Эх оронч үзэл", "Үндэсэрхэг үзэл"-ийн талаар тодорхойлолтуудыг олсон. Түүн дээр " Эх оронч үзэл нь эх орондоо хайртай, үнэнч байж, түүний өнгөрсөн ба одоогоор бахархах бахархал, эх орныхоо ашиг сонирхлыг хамгаалах эрмэлзлэл агуулга нь болсон нийгмийн сэтгэл мэдрэмж, улс төр, ёс суртахууны зарчим мөн ”, "Үндэсэрхэг үзэл нь үндэсний саланги, тасархай байдал, онцгойрох чанар, бусад үндэстэнд үл итгэх явдал, олон үндэстнийг дайсагнуулах номлолыг агуулсан хөрөнгөтний үзэл суртал, улс төрийн бодлогын нэг зарчим" гэж бичсэн байлаа. Эдгээрийг ойлгоход амаргүй байсан ч ямар ч гэсэн эх орноо хайрлаж, өнгөрсөн, одоогоор нь бахархан, эх орноо хамгаалах нь эх оронч үзэл юмаа гэдгийг л ойлгосон. Харин үндэсэрхэг үзэл нь сайн зүйл бишээ гэдэг анхны төсөөлөлтэй болсон. Үнэндээ миний ухамсарт буухааргүй хүндхэн ойлголтууд байлаа. Гэхдээ зохион бичлэгээ бичиж өгсөн л дөө. Зохион бичлэгүүд цугласны дараа багш ойлгомжтой зүйл яриагүй юмдаг. Тиймээс зохион бичлэгийн ач холбогдол эх оронч үзлийг төсөөлөх анхны оролдлого төдий л өнгөрчихөв. Түүнээс хойш их сургуулийн 2-р ангид "Эх оронч үзэл ба даяаршил" сэвдээр оюутны эрдэм шинжилгээний ажил бичсэн ч амьдралаас хөндий, хэтэрхий онолчирхсон зүйл болсон. Харин одоо миний ойлголт илүү энгийн болсон. "Эх орон гэдэг түүхийн номонд орохоосоо өмнө таны зүрх сэтгэлд байдаг юм шүү" гэж нэгэн ухаатан хэлсэн байдаг. Үнэхээр эх орон миний зүрх сэтгэлд байж эх орон надаас эхэлнэ гэж би боддог. Энэ нь өргөн хүрээтэй ч энгийн ойлголт юм шиг. Тухайлбал түүнийг сурагчийн эх орон, эх орон ч үзэл, оюутны бас төрийн түшээдийн эх орон, эх оронч үзэл гэх зэргээр эзнээр нь хамаатуулж ангилж болно. Эдгээрийн нийлбэр дүн нь монголчуудын эх орон, эх оронч үзэл болно. Тэгвэл оюутны эх орон, эх оронч үзэл ямар байх вэ? одоо та сайн мэдэж байгаа. Оюутан таны эх орон бол өдөр бүр сүлжилдэн явдаг зам, гудамж талбай, анги танхим, сургуулийн орчин, дотуур байр, номын сан, ном сурах бичиг гэх материаллаг зүйлсээс эхлээд таны найз нөхөд, номын санч, багш нар, гэр бүл, ер нь л таны таньдаг хүмүүсээс бүрдэх нь. Тэгэхээр эх оронч байна гэдэг бол тэднийгээ хайрлаж хамгаалахын нэр байх нь тодорхой боллоо. Оюутнуудаа! ангидаа хог бүү тариарай, номоо гамтай хэрэглэцгээе, "Нойл"-оо цэвэрхэн байлгацгаая, найз нөхдөдөө тустай байя, багш нараа хүндэлье, аав ээжийнхээ захиасыг биелүүлье. Эндээс л бидний эх орон, эх оронч үзэл эхэлдэг. Хамгийн чухал нь та эхлээд өөрийгөө хайрла, өөрөөрөө бахарх бас өөрийгөө хамгаал. Учир нь та эх орны нэг хэсэг. Тань шиг олон хүнээс эх орон тань бүрддэг юм. Та эх орноо хөгжүүлэхийг хүсвэл өөрийгөө хөгжүүл! Тиймээ, Эх орон надаас, чамаас, бид бүгдээс эхэлнэ!
Оюутан нас цуврал: Пүүжий маань хогонд хайртай |Г.Цогтбаатар|
Би хөдөөний оюутан. Хөдөөний оюутнууд дотуур байранд амьдардагыг та мэдэх байх. Өрөө хэсч, охин эргүүлдэгээс эхлээд, дэлхийд данстай BEST оюутнууд "Оюутны дотуур байр"-нд амьдардаг юм. Оюутны амьдралын дурсамжтай сайхан үе минь эндээс л эхтэй гэж би боддог. Каймааг /байрны каминдат/ найрах, жижүүрээ аргалах, дээд курсын ах нарын гар хөлд зарагдах, хоногийн хоолоо залгуулахаас эхлээд сурах ч зүйл мундахгүй. Бүхэлдээ амьдралын төлөө тэмцэл. Би Хөвсгөлөөс ирсэн бөгөөд өрөөндөө тавуулаа амдардаг байлаа. Найз нар маань Хэнтий, Завхан, Сүхбаатар, Орхон аймгуудаас ирцгээсэн. 3-ын 34 гэх өрөө бидний овог бас гэр бөгөөд ус буцалж, бэлэн хоол үнэртсэн тэр л өрөөндөө түүх, философийн шалихгүй асуудлаас эхлээд гурван давхарын Тунгаа, нэг давхарын Халиунаа, байрны мисс Цацаа хүртэлх бодлогын чанартай маргаан өрнүүлж үзэл бодлын эрх чөлөө, сэтгэл санааны кайф авдаг байлаа. Дотуур байрны сайн, муу олон асуудалд энэ л өрөөнийхөн холбоотой байсан юм. Төгсөлтийн баярын урд өдөр бид өглөө 5:00 цаг хүртэл хуучилсан, оюутан насны үерхэл, хайрын тухай яриа маань одоо хүртэл надад маш тод санагдаж байна. Хүн бүр л үерхэж байсан, үерхдэг, тэр бүү хэл, ам ч нээж үзээгүй мөртлөө хайртай болчихсон охидынхоо тухай ярьцгаасан юм. Найз нарын маань сэтгэл их хөдөлсөн. Оюутан насныхаа хайр, дурлалтай холбоотой өөртөө байгаа дурсгалтай дурсамжтай болгоноо гаргаж үзүүлэв. Хамтдаа татуулсан гэрэл зураг, яриаг нь хураасан кассет, хайраа илчилсэн захиа, баяраар солилцсон бэлэг дурсгалууд гээд сонирхолтой, сэтгэл хөдөлгөмөөр зүйлс олон байлаа. Тэр мөчийн хамгийн оргил хэсэг нь ердөө л школадны цаас бас жижигхэн бор хөвөнгийн өөдөс хоёр байсан юм. Тэдгээр зүйл бол манай өрөөний Пүүжийгийн хайрладаг, юугаар ч сольшгүй эрдэнэ нь. Учир нь хайрладаг охиных нь хаясан цаас, холгосон гутлынх нь жийргэвч хөвөн л дөө. Хог хүртэл эрдэнэ болж хувирсан тэр мөчөөс эхлэн бид хайр гэгч ямар их хүчтэйг ухаарсан. Тэрний минь нүд, хөмсөг, ааш зан биш түүнтэй холбоотой оюутан насны минь дурсамж, хаясан хогонд нь хүртэл би хайртай гэж Пүүжий хэлэх дуртай. Хэдийгээр бид сургуулиа төгссөн ч дотуур байрны оюутны амьдрал үргэлжилсээр л. Тэнд ус буцалж, бэлэн хоол ч үнэртсэээр л байгаа...