Монголчуудаа “ Хүчтэй төр” гэх хэллэгээс татгалзахыг уриалж байна! |Г.Цогтбаатар|

2007-07-08,

“…Нулмис хатлаа. Ядуу хороолол зөвхөн ой тоонд л үлдэв. Хорих газрыг үйлдвэр завод, шоронг дэлгүүр үр тарианы агуулах болгож хувиргав. Хүмүүс нүүр бардам, хүүхнүүд инээд баясалтай, хүүхдүүд хөөр наадамтай. Там ашиглалтаас гарав. Түрээслэнэ гэсэн бичиг тамын хаалган дээр өлгөөстэй харагдана…”
                                                                                                                                                                  Билли Гандэй

/ Нийгэм, тэр дундаа хувь хүний өмнө эдпэх ёстой эрх хэмжээнээсээ хэтэрсэн төрийн аливаа үйлдэл нь таны төсөөлснөөс ч илүү их хор хохирол учруулдаг тухайг сануулж алдарт М.Фридман дээрх егөөдлийг иш татсан байдаг /.

Сүүлийн үед хүчтэй төрийн тухай үзэл санаа их дэлгэрч байна. Тиймээс үндсэн хуулиар заагдсан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх их үйлд хүчтэй төрийн тухай ойлголт хэрхэн холбогдох талаар саналаа хуваалцъя гэж бодлоо.

Юуны өмнө асуудалд хандах миний зарчим бол иргэний ардчилсан нийгэмд төр нь иргэддээ үйлчлэх гол функцтэй гэх үнэт зүйл юм. Тэгвэл мэдээж шийдэх эрх нь иргэдэд үлдэнэ. Өөрөөр хэлбэл иргэддээ илүү их зүйлийг шийдэх боломж олгож байгаа төрийг хүчтэй төр гэж үзнэ. Яг л Р.Нозик-н тэмдэглэсэнээр шөнийн цагаар юу ч үгүй хоосон байшин харах үүрэгтэй ”Ёс төдий харуул” шиг “Ёс төдий төр” байх нь иргэний нийгэмд илүү хүчирхэг төрийг илтгэж байна.

Хоёрхон өдрийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн санаачилсан үндэсний стратегийн баримт бичгээ УИХ-д танилцуулсныг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд орон даяар цацсан. Ерөнхийлөгч монголын ард түмэнд “Хүчтэй төр” хэрэгтэй талаар судлаач Фукуямаг иш татан тун онцгойлон өгүүлж харагдсан. Харамсалтай нь үүнийг олон хүн нийгэмд болохгүй байгаа бүхнийг шийддэг, эрх мэдэлтэй, хүчтэй чадалтай төр гэдэг утгаар нь хүлээж авсан болов уу гэж санаа зовж байна. Гэтэл бидний зорьж байгаа нийгэмд ийм төрийн тухай үзэл санаа байж болошгүй юм. Ийм нөхцөлд ерөнхийлөгчөөсөө эхлээд, бүх л улс төрч, удирдагч, судлаач, иргэд нь хүртэл “Хүчтэй төр” гэх хэллэгээс татгалзаж, “Хүчтэй иргэн” гэх хэллэг, бэлэг тэмдгийн үнэт зүйлийг хэрэглэж занших нь нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх чухал хүчин зүйл гэж үзэж байна.

Учир нь ардчиллын хөгжлийн суурь баталгаа нь иргэдийн олонхийн итгэл үнэмшил болсон ардчилсан үнэлэмж, үнэт зүйл гэж үздэг. Сүүлийн үеийн социологийн судалгаануудаас үзхэд Монгол улс ардчилалд шилжсэнийг хүн амын дийлэнх нь зөв (80 орчим %) гэж үзсэн хэвээр байна. Гэхдээ монголчуудын гуравны хоёр нь авторитар дэглэмийн шинжүүдийг ямар нэгэн байдлаар дэмжихэд бэлэн байгааг Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрт дурьдсан байна.

Үүнээс үзхэд “Хүчтэй төр”-ийг хүсэмжлэн, ардчиллаас ухарч болзошгүй нийгмийн сэтгэлгээний тун эмзэг үед “Хүчтэй төр” гэх хэллэгээс татгалзаж “Хүчтэй иргэн” гэх хэллэгийг хэрэглэж заншхыг Монголчууддаа уриалж байна !!!

бичсэн: Tsogtbaatar төрөл: Politics
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

хариуцлагын халхавч бол төр гэх нэршил . . .
Манай сургуулийн Ш. Цогтоо багшаас оюутнууд ингэж асууж гэнэ.

Багшаа, энэ метилийн асуудалд төр буруутэй юу?

Буриад оюутан: Цогтоо багшаа, метилийн хордлогод орж буй хүмүүсийн төлөө аль яамны , ямар албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой вэ? гэж.
Багш нарт гэсэн "төр" гэж ярьдагийн буруу байж болох юм.
бичсэн galbaatar цаг: 16:00, 2008-03-01 | Холбоос | |
sanaa niilj bna
Tsogoo chinii urialga ih taalagdlaa. irgen bayan bol uls bayan gedeg uneheer irgen huchtei bval uls huchtei bh n damjiggui. tur gedeg bol ard tumnii sanalaar garch irdeg irgediin tuluulul bolson hedhen humuus shuu dee. bid hen neg huchtei tur ard tumniihee amjirgaa muudaj bgaag ch anzaarah suhuugui uursdiinhuu unuudriin alban tushaaliig bulaatsaldaj suuhiig harj suusaar nileen hugatsaa unguruulsen, etssiin dund tednii amidral deeshilj hun ard n hetsuuhen amidarch bgaa n nuuts bish. irged bid huchtei tur, huchtei uls turchid, huchtei yerunhiilugch, huchtei zasgiin gazariig harj amidarval odoo bish ch magadgui heden jiliin daraa tednii unuu margaashaa bodoj tavisan gadaadiin ur shirnees n undiihgui boltloo daragdah bh gej bodoj bna. tiim bolohoor zaluuchuuddaa nasnii zaluu deer gadagshaa gar amidral uz, uuriiguu hugjuul, surch bolovsor, harin daraa n mongoldoo ireed sursan medsenee heregjuul gej davhar urialmaar bna.
бичсэн зочин цаг: 15:45, 2007-07-25 | Холбоос | |
Demjij bna
Unekheer ard tumni amidral hetsuu bgaa. Iimdee ch hugshchuul ungursun sistemiig sanagalzakh, zaluuchuud zorilgogvi uchraas hen negneer zaalgakh belenchlikh setgelgee mongold ikh bga. Ene nukhtsuld huchtei turiig husemjlekh setgelgee gazar abch mongolchuud ardchillaas ukharch, magadgvi neg hunii darangvilal, abtoritar zagag togtoj bolzoshgvi bna. Getel ene bdliig objnoor ashiglaj uuriin hemjeegvi erkh darkhiig togtookh gesen erkh medeld shunan durlagchid *huchtei tur* gekh hellegiig ilt debruulen yarikh boljee. Tiimees bugdeeree huchtei tur bish *huchtei* irgeni niigmiig bguulakh ni zub. Chamtai sanal neg bna Tsogtbaataraa!

amjilt husie.
бичсэн цаг: 13:50, 2007-07-10 | Холбоос | |
Монголдоо гадаадынхны боол болохоо болийлдоо
Хүчтэй төр,
Хүчтэй иргэн.
Тийм ээ иргэн бид энэхүү хэзээ ч хүчтэй гэж нэрлэгдэх эрхгүй, нэрлэгдэж чадахаасаа өнгөрсөн энэхүү сул дорой төрийг, төрийн удирдлагыг зайлуулах нь зүйтэй. Би дэмжиж байна!. Хүчтэй иргэн гэж үнэхээр сайхан сонсогдож байна. шүү. Бид монголчууд, монголын залуус хүчтэй байж ирээдүйгээ гайхалтайгаар цогцлоон босгож чаднаааа! Чадахын тулд хичээх хэрэгтэй шүү!
Монголдоо гадаадынхны боол болохоо болийлдоо. МОНГОЛЫН ХҮЧТЭЙ А
бичсэн цаг: 22:32, 2007-07-08 | Холбоос | |
Сэтгэгдэл
tiim shdee.... ene Enhbayr yoronhiilogch bolchood oligotoi yum yu hiisen yum be
ard tvmendee yu amalj yoronhiilogch bolloo...... iim baij bolohgvi shdee....
gehdee Hvchtei toriig hvchtei Irgen bii bolgodog uchiraas bih hvnee ilvv deedleh heregtei
tor gedeg chin hvniig alban tyshaalaar hvniig ailgaj darmatalj baidag gazar gej bi oilgodog yalanguya manai Mgl-n niigemd ilvv vilchij bgaa shdee ....
yer ni iim baisnaas Haan zasaglaltai bolson hamaagvi deer gej haaya boddog shvv
za tegeed bicheed baibal ih zvil bn daa
Ene niigemd bid amidrahad amragvi boljee gedgiig ih mederch bn daa
tor zasag gej........................
бичсэн Gegee (зочин) цаг: 22:01, 2007-07-08 | Холбоос | |
hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone



:-)
 
xaax