Иргэний идэвх Ардчиллын амь: Том намуудын рейтинг ба Их эвсэл; |Г.Цогтбаатар|

2007-Aug-2,

Өдөр тутмын ардчиллыг бодит үйл болгоход Төрийн бодлого чиглэх ёстой. Энэ нь нөгөө л олон нийтийн оролцоог наад зах нь эрх зүй, төрийн хүрээлэл, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлснээр хэлбэрийн ардчилал амилж, систем зүй тогтолоороо ажиллах тухай санаанд тулгуурладаг. Энэ нийтлэлээрээ иргэдийн оролцоо институтчилэгдэх үйл явц ба холбоо хөдөлгөөн намуудын идэвхжил, том намуудын /МАХН, АН/ Улаанбаатар хот дахь рейтинг, иргэний холбоод, хөдөлгөөнүүд, жижиг намуудын Их эвсэлийн талаар та бүхэнтэй саналаа хуваалцахыг зорилоо.

/Бага зэрэг тодоруулга хийхэд социологийн систем судлалын үүднээс нийгэм...

бичсэн: Tsogtbaatar төрөл: Politics
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Төр бол ард олны нүүр, царай; |Г.Цогтбаатар|

2007-Jul-31,

Нэг ухаантай хүн " Төр бол ард олны нүүр, царай " гэж хэлсэн байдаг. Ард олон ямар байна, төр тийм л байх нь. Төр болохгүй байна, төр мөнгө өгөхгүй байна, төр халамжлахгүй байна, төр хийхгүй байна гэж бурууг төрлүү чихэж суугаа нь бурууг бусдад тохож байгаа мэт санагдавч, цаад агуулгаараа суусан мөчрөө хөрөөдөж байгаагаа мэдэхгүй, эсвэл мэдсээр байж итгэхийг хүсэхгүй байгаа мулгуу занг санагдуулж байна. Төрийн авлигач, шунахай, хүнд сурталтай түшээдийг ер нь хэн сонгосон бэ? Бид л сонгосон ш дээ, тиймээс бид энэ мэт хариуцлагагүй байдалдаа цэг тавих цаг нь болсон.

Тийм ч учраас энэ удаа мини...

бичсэн: Tsogtbaatar төрөл: Politics
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Монголчуудаа “ Хүчтэй төр” гэх хэллэгээс татгалзахыг уриалж байна! |Г.Цогтбаатар|

2007-Jul-8,

“…Нулмис хатлаа. Ядуу хороолол зөвхөн ой тоонд л үлдэв. Хорих газрыг үйлдвэр завод, шоронг дэлгүүр үр тарианы агуулах болгож хувиргав. Хүмүүс нүүр бардам, хүүхнүүд инээд баясалтай, хүүхдүүд хөөр наадамтай. Там ашиглалтаас гарав. Түрээслэнэ гэсэн бичиг тамын хаалган дээр өлгөөстэй харагдана…”
                                                                                                                                                                  Билли Гандэй

/ Нийгэм, тэр дундаа хувь хүний өмнө эдпэх ёстой эрх хэмжээнээсээ хэтэрсэн төрийн аливаа үйлдэл нь таны төсөөлснөөс ч илүү их хор...

бичсэн: Tsogtbaatar төрөл: Politics
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг: 1-р шатны дүгнэлт |Г.Цогтбаатар|

2007-Jul-6,

ННФ-ийн дэмжлэгтэйгээр 2006 оны 12 сараас 2008 оны 3 сар хүртэлх хугацаанд “МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг” сэдэвт 3 удаагийн мониторинг Монголын Хэвлэлийн Хүрээлэн дээр хэрэгжиж байна.

Төслийн зорилго нь МҮОНТ-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн өнөөгийн байдалд “Олон Нийтийн Радио Телевизийн хууль” болон “Сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт”-ын үүднээс мониторинг хийж, үнэлгээ өгөхөд чиглэж байгаа. Энэ зорилгын дор үндэсний хэмжээнд дөрвөн төрлийн судалгааг хийж Монголын олон нийтийн эрх ашгийн тусын тулд МҮОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц, агуулга, өргө...

бичсэн: Tsogtbaatar төрөл:
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Иргэний нийгэм дэх телевизүүдийн үүрэг: цуврал-1 |Г.Цогтбаатар|

2007-Jul-6,

Улс орныг засаглалаар нь ардчилсан ба бусад гээд ерөнхийлөн дүгнэдэг байлаа. Тэгвэл орчин үед иргэний оролцоо хангасан ба бусад гэх хэрэгтэй болжээ. Учир нь ардчилал нэрийн дор авилгач, дарангуйлагч, мөлжигч нар нуугдсан монголоос эхлээд өчнөөн нийгмүүд байх болсон. 

“Эрх” эсвэл “Эрх чөлөө”, “Үүрэг” эсвэл “Хариуцлага” гэх ойлголтуудыг “Иргэн”-тэй нь огтолцуулах цэг нь “Иргэний оролцоог хангасан” гэх “Иргэний нийгэм” гэж үзэж байгаа. Иргэний нийгмийн иргэд мэдээлэлтэй байвал хүчтэй байж чадна. Иргэд хүчтэй газар эрх чөлөө бас хариуцлага илүү бий. Энэ нь бүх нийтийн сайхан амьдралд хөтөлдөг пр...

бичсэн: Tsogtbaatar төрөл: Media
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

“Тоон мэдээлэл: Монголын чөлөөт сонинууд дахь PR сэдэв ” |Г.Цогтбаатар|

2007-Mar-15,

“Хэвлэл мэдээлэл ба PR” сэдвийн хамгийн тод жишээ бол чөлөөт сонинуудын оны шилдэг хэмээх тодотголтой шалгаруулалт юм. Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгааны алба сонинуудын сүүлийн дөрвөн жилийн оны шилдэг хүн, онцлох үйл явдлуудаас зарим тоон үзүүлэлтийг нэгтгэж гаргасныг танилцуулж байна.   

Өдөр тутмын сонинуудаас сүүлийн дөрвөн жилийн байдлаар “Өнөөдөр” / 2003, 2004, 2005, 2006/, “Зууны мэдээ” /2003, 2004, 2005 онд/, “Нийгмийн толь” /2006/, “Өнөөдрийн монгол” /2006/ сонинууд өөрсдөө оны онцлох хүн шалгаруулсан байна. “Үнэн”, “Өдрийн сонин” өөрсдөө бус PR агентлаг, “Хүмүүс” сонин зэрэг өөр ...

бичсэн: Tsogtbaatar төрөл: Media
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Монголын их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

Өнөөгийн нөхцөлд дээд боловсролын давуу тал, зэрэглэлийн үнэ цэнэ улам алдагдсаар байна. Тухайлбал, 1994-2006 оны хооронд нийт ажилгүйчүүд дунд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувийн жин 1.9-11.5 хүртэл нэмэгдсэн бол, гэмт үйлдэлд 2.1-5.9 хувь (1991-2000) мөн нийт ядуучууд дунд эзлэх хувь нь 8.7 -10.2 (1995-2002) хүртэл өсчээ. Дээд боловсролыг нэгэн зах зээл хэмээн үзвэл улс орны хувьд оршин тогтнолыг нь хангах хамгийн чухал болох энэхүү оюуны зах зээл дээр өдгөө 180 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 125 нь хувийн, зургаа нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны сал...

Дээд боловсрол дахь сургалтын технологи ба чанарын хамаарал ЦУВРАЛ-ын төгсгөл хэсэг |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

 

·  Үр дагавар /Түрүүчийг нь цуврал 1, 2-с уншина уу/

Халамжлагч төрийн бодлогоос үүдэлтэй их дээд сургуулиудын санхүүгийн хүндрэлтэй байдал нь элсэлт болон төгсөлт их байлгах бодлого, оюутнуудыг хянах, урамшуулах механизм сул, багш нарын цалин тогтмол бас бага, урамшуулах механизм сул байдал зэрэг сургалтын буруу технологиудад хүргэж энэ нь эцсийн дүндээ чанаргүй дээд боловсролыг бий болгодог.

Чанаргүй боловсрол нь наад зах нь ажилгүйдлын төрөл хэлбэрүүдийг бий болох суурь нөхцлийг бүрдүүлнэ. Түүний сонгодог жишээ нь цамаан буюу үнэ хүндийн ажилгүйчүүд юм. Муу ч гэсэн дээд боловсролын ди...

Дээд боловсрол дахь сургалтын технологи ба чанарын хамаарал ЦУВРАЛ:2 |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

·  Орчин

Их дээд сургуулиудын сургалтын технологи

a. Элсэлт их байлгах механизм

Харин манай төрийн дээд боловсролын тогтолцоонд барьж байгаа дээрх бодлого нь их дээд сургуулиудад бүх хүнийг чадвартай чадваргүйгээс нь үл хамааран босгоныхоо цаана гаргахыг тулгаж байна /Түрүүчийг нь цуврал:1-с харна уу/ 

Өөрөөр хэлбэл нэг талаас төрөөс тогтоож өгсөн төлбөрийн дээд хэмжээ нь сургуулиудын хувьд сургалт явуулахад нь хүрэлцэхүйц байж чаддаггүй бөгөөд нөгөө талаас нэгэнт төлбөр нэмэх боломжгүй учраас ихэнх их дээд сургуулиуд орлогоо нэмэгдүүлэх зорилгоор дотоод нөөц, багтаамжаасаа илүү оюутан ...

Дээд боловсрол дахь сургалтын технологи ба чанарын хамаарал ЦУВРАЛ:1 |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

Нээлттэй нийгэм боловсролтой хүнд сайхан амьдрах хавьгүй өргөн боломжийг олгож байдаг. Энэ бол маргашгүй зүйл. Ийм нийгэмд боловсролын хэрэгцээ, үнэ цэнэ өдөр бүрээр  өсч байдаг. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд ч гэсэн 200 гаруй их, дээд сургуультай байгаа нь  иргэдийнх нь сурч боловсрох хэрэгцээ өндөр байгааг тодорхой харуулж байна.

Гэтэл энэхүү хэрэгцээнд чанартай үйлчилгээ дутагдах болоод удлаа. Нэг талаас дээд боловсрол эзмшиж төгссөн мэргэжилтний дийлэнх хэсэг нь ажгүйчүүдийн эгнээнд, ажилд орсон зарим нэг нь онолоо практикт ашиглах чадамж сулхан байх. Нөгөө талаас дээд сургуулийн ба...

hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone
idiomatic-dormant