Монголын их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

Өнөөгийн нөхцөлд дээд боловсролын давуу тал, зэрэглэлийн үнэ цэнэ улам алдагдсаар байна. Тухайлбал, 1994-2006 оны хооронд нийт ажилгүйчүүд дунд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувийн жин 1.9-11.5 хүртэл нэмэгдсэн бол, гэмт үйлдэлд 2.1-5.9 хувь (1991-2000) мөн нийт ядуучууд дунд эзлэх хувь нь 8.7 -10.2 (1995-2002) хүртэл өсчээ. Дээд боловсролыг нэгэн зах зээл хэмээн үзвэл улс орны хувьд оршин тогтнолыг нь хангах хамгийн чухал болох энэхүү оюуны зах зээл дээр өдгөө 180 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 125 нь хувийн, зургаа нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны сал...

Дээд боловсрол дахь сургалтын технологи ба чанарын хамаарал ЦУВРАЛ-ын төгсгөл хэсэг |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

 

·  Үр дагавар /Түрүүчийг нь цуврал 1, 2-с уншина уу/

Халамжлагч төрийн бодлогоос үүдэлтэй их дээд сургуулиудын санхүүгийн хүндрэлтэй байдал нь элсэлт болон төгсөлт их байлгах бодлого, оюутнуудыг хянах, урамшуулах механизм сул, багш нарын цалин тогтмол бас бага, урамшуулах механизм сул байдал зэрэг сургалтын буруу технологиудад хүргэж энэ нь эцсийн дүндээ чанаргүй дээд боловсролыг бий болгодог.

Чанаргүй боловсрол нь наад зах нь ажилгүйдлын төрөл хэлбэрүүдийг бий болох суурь нөхцлийг бүрдүүлнэ. Түүний сонгодог жишээ нь цамаан буюу үнэ хүндийн ажилгүйчүүд юм. Муу ч гэсэн дээд боловсролын ди...

Дээд боловсрол дахь сургалтын технологи ба чанарын хамаарал ЦУВРАЛ:2 |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

·  Орчин

Их дээд сургуулиудын сургалтын технологи

a. Элсэлт их байлгах механизм

Харин манай төрийн дээд боловсролын тогтолцоонд барьж байгаа дээрх бодлого нь их дээд сургуулиудад бүх хүнийг чадвартай чадваргүйгээс нь үл хамааран босгоныхоо цаана гаргахыг тулгаж байна /Түрүүчийг нь цуврал:1-с харна уу/ 

Өөрөөр хэлбэл нэг талаас төрөөс тогтоож өгсөн төлбөрийн дээд хэмжээ нь сургуулиудын хувьд сургалт явуулахад нь хүрэлцэхүйц байж чаддаггүй бөгөөд нөгөө талаас нэгэнт төлбөр нэмэх боломжгүй учраас ихэнх их дээд сургуулиуд орлогоо нэмэгдүүлэх зорилгоор дотоод нөөц, багтаамжаасаа илүү оюутан ...

Дээд боловсрол дахь сургалтын технологи ба чанарын хамаарал ЦУВРАЛ:1 |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

Нээлттэй нийгэм боловсролтой хүнд сайхан амьдрах хавьгүй өргөн боломжийг олгож байдаг. Энэ бол маргашгүй зүйл. Ийм нийгэмд боловсролын хэрэгцээ, үнэ цэнэ өдөр бүрээр  өсч байдаг. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд ч гэсэн 200 гаруй их, дээд сургуультай байгаа нь  иргэдийнх нь сурч боловсрох хэрэгцээ өндөр байгааг тодорхой харуулж байна.

Гэтэл энэхүү хэрэгцээнд чанартай үйлчилгээ дутагдах болоод удлаа. Нэг талаас дээд боловсрол эзмшиж төгссөн мэргэжилтний дийлэнх хэсэг нь ажгүйчүүдийн эгнээнд, ажилд орсон зарим нэг нь онолоо практикт ашиглах чадамж сулхан байх. Нөгөө талаас дээд сургуулийн ба...

Мэдээллийн хэрэгслүүд ба өрхийн түвшин дэх телевиз үзэгчдийн зөрчилдөөнт байдал |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

Миний бие энэхүү судалгааны нийтлэлээр та бүхэнд тэргүүлэгч мэдээллийн хэрэгслүүдийн ноёрхол хэрхэн суларч байгааг болон хүмүүс зурагтаар дуртай нэвтрүүлгээ үзэж чаддаг эсэх, үүнтэй өрхийн мэдээллийн хэрэгслийн хангамж, гишүүдийнх нь эрх хэрхэн уялддаг, цаашлаад хэвлэл мэдээллийн болон бизнесийн байгууллагууд өрхийн хамгийн эрх дархгүй гишүүдэд зориулсан мэдээ, мэдээллээ хэзээ, хэрхэн хүргэж болох тухай өгүүлэх болно.

·   Тэргүүлэгч мэдээллийн хэрэгслүүдийн ноёрхол суларч байна

2003 онд “Хэвлэл мэдээлэл хэрэглэгч”-ийн судалгааг эхлүүлж байхад монголд нийт 321 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ...

Төрийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр бага |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

Дэлхийн аль ч улс оронд DELL /бусад нь ч мөн ялгаагүй/ брэндийн компьютер ойролцоо үнээр зарагддаг, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, нарийвчлалтай судалгаа шинжилгээний аппарат, багаж хэрэгсэл ч ойролцоо үнэтэй. Учир нь яг тийм хэмжээний өндөр хүчин чадалтай техник бүтээе гэвэл тийм л хэмжээний өртөг хэрэгтэй болдог. /Эдийн засгийн агуулгаараа/

Иймд монголд дэлхийн шилдэг 50 их сургуулийн 35-ийг төрүүлсэн Америкийн хэмжээнд дөхөх боловсрол олгоё гэвэл тэдний л хэмжээний ойролцоо өртөг шаардагдана. Англи, Герман, Швейцарь, Японы жишгийг дагахад ч мөн тийм л шаардлага бидэнд тулгарна...

Төрийн их, дээд сургуулиуд санхүүгийн гацаанд орсон |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

Энэ хэсэгт төрийн сургуулийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашлаад төлбөрийн хэмжээнд тодорхой үнэлэлт дүгнэлт өгхийг зорьсон билээ. Юуны өмнө төрийн сургуулийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөлийг бага ч гэсэн зураглах дараах хоёр кейсийг толилуулж байна.

Кейс 1

            1. Та монгол улсын их сургуулийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлнэ үү?

Манай сургууль бусад сургуулийн адил бүх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа. Түүн дундаа МУИС-ийн нэг онцлог бол байгалийн ухаан, физик электроникийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байгаа явдал билээ. Харин манай улс зах зээлийн эрэлт хэрэгцээ...

Төрөөс боловсролын салбарт хуваарилж буй төсвийн хэмжээ бодитой юу? |Г.Цогтбаатар|

2007-Jan-31,

Боловсролын тухай хуульд зааснаар "Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 20-иос доошгүй хувийг зарцуулах" ёстой /39.1 зүйл/. 1992-2004 оны хооронд энэ зарцуулалт ямархуу динамиктай байсныг авч үзвэл: 1992-1993 оны хооронд төрөөс боловсролын салбарт зарцуулах төсвийн хэмжээ 26.4-аас 15.6 болж 10.8 хувиар огцом буурсан байна. Энэ нь тухайн үеийн монголын гол донор орон байсан ЗХУ-ын хөрөнгө оруулалт зогссонтой шууд холбоотой. Харин түүнээс хойш ерөнхийдөө өссөн нь харагдах боловч 1992 оны хэмжээндээ хүрээгүй байгаа. Боловсролын тухай хуулийн заалт ч мөн 2004 оноос л хэрэгжиж эхэл...

hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone
idiomatic-dormant