“Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” |Г.Цогтбаатар|

2007-Oct-14,
2007 оны 9-өөс 10-р сард Хэвлэлийн хүрээлэн ТББ нь /ХХ/ "Төрийн хэлний зөвлөл"-тэй /ТХЗ/ хамтран “Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” судалгааны төслийг хэрэгжүүллээ. Миний бие төслийн ахлах судлаачаар ажилласан бөгөөд судалгаа нь хэвлэлийн найруулгын болон найруулгын бус алдааг хэмжих замаар өдөр тутмын болон чөлөөт сонины хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой байсан. Тиймээс сүүлийн хоёр жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Нийгмийн толь” зэрэг өдөр тутмын 4, “Хүмүүс”, “Сэрүүлэг” зэрэг чөлөөт 2 сонины 2007 оны 1, 6-р сарын нийт 112 дугаарт дараах шалгуур үзүүлэлтүүдээр агуулгын шинжилгээ хийлээ. Үүнд:

1. Найруулгын алдаа

    1.1 Хэл зүйн алдаа
    1.2 Гоо зүйн алдаа
    1.3 Учир зүйн алдаа
    1.4 Үгсийн сангийн алдаа
    1.5 Гарчиг эх үүсвэр зөрчих алдаа

2. Найруулгын бус алдаа
    2.1 Тэмдэгтийн алдаа
    2.2 Баримтын алдаа зэрэг багтана.
Дээрх шалгуур үзүүлэлтүүд нь цаашид нарийвчлагдаж нийт 69 хэмжүүр болно. Тухайлбал:
1. Найруулгын алдаа
       1.1 Хэл зүйн алдаа
               1.1.1 Олон тоог буруу хэрэглэх алдаа
                            1.1.1.1 Олон тоог давхарласан алдаа гм

Судалгаанд сонины бичлэгийн төрлөөс мэдээ, ярилцлага, өгүүлэл, нийтлэл дөрвийг сонгож хамруулсан. Ингэхдээ сонины дугаар бүрээс 5 мэдээ, 2 өгүүлэл, 2 ярилцлага, 2 нийтлэлийг санамсаргүйгээр түүвэрлэж сонгосон юм. Та бүхэнд судалгааны үр дүнг график дүрслэлээр товчхон танилцуулъя.
Б. Найруулгын алдаа.

А. Ерөнхий үр дүн.

График 1.

График 2.

Дээрхээс дүгнэвэл сонины бичлэгийн 55.7 хувь нь хэл найруулгын болон найруулгын бус аль нэг алдааг агуулж байгаа бол 44.3 хувь нь алдаагүй байна.

 

График 3.

График 4.


Найруулгын алдааны үнэмлэхүй хувийг үгсийн сангийн алдаа /64.4 хувь/ болон хэл зүйн алдаа /27.9 хувь/ эзэлж байна.

График 5.

Үгсийн сангийн алдаан дундаа Зүс ондоо хүүхдүүд цуглана. (Орон орны хүүхдүүд цуглана гэх) “Өнөөдөр”, 2007.06.16, Гар нүцгэн гал сөнөөгчид (Гар хоосон гэх) “Өнөөдөр”, 2007.06.19, Цаг нь болсон. "Алийн болгон дунд нь алцаганах вэ хө" хэмээн дал мөрийг нь алгадан зоригжуулна. “Нийгмийн толь”, 2007.01.03, ...Их гоё сэтгэдэг, чадвартай. “Нийгмийн толь”, 2007.02.1 гэх зэргээр үг буруу сонгох алдаа харьцангуй олон гарч байсан.

График 6.

… согтууруулах ундаа / согт+уу-р-уул+х гэх бус согт+оо+х гэх нь зөв / “Зууны мэдээ”, 2007.06.26, С. Хусейнтай зүй бусаар харилцсан хуягуудын асуудлыг хөндлөө /зүй бусаар харьцсан хуягуудын … гэх/ “Өдрийн сонин”, 2007.01.04 зэргээр үйл үгийн хэв, байдлын нөхцлийг буруу хэрэглэх тохиолдол их байсан.

Х.Баатарын нарын авлигын хэрэг /“Нийгмийн толь”, 2007.01.09/, Гурван жил шоронд хоригдсон С.Хусейн амьдаралынхаа сүүлчийн 435 өдрүүдэд нэлээд хэдэн шүлэг бичжээ./“Өдрийн сонин”, 2007.01.06/ Ямартаа л тэрбээр наадмын хэдэн өдрүүдэд "Баянзүрх Нийгмийн Хөгжил Сан"-тай хамтарч.../ “Хүмүүс”, 2007.07.28/ зэргээр тийн ялгал, олон тоог буруу хэрэглэх алдаа багагүй байсан.

Б. Найруулгын бус алдаа.

График 7.

График 8.


Найруулгын бус алдаан дундаа таслал, хашилт, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг, тодорхойлох цэг зэрэг тэмдэгтийн алдаа үнэмлэхүй хувийг эзэлж байна.
бичсэн: Tsogtbaatar төрөл: Media
(9) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

гайхалтай гэхдээ дутуу байна
бичсэн дариа (зочин) цаг: 11:45, 2011-Apr-13 | Холбоос | |
инээх баяртай байна гоё шүү
бичсэн Зочин цаг: 11:43, 2011-Apr-13 | Холбоос | |
rolling on the floor whew!
бичсэн Зочин цаг: 02:35, 2011-Mar-13 | Холбоос | |
алга ташилт алга ташилт
бичсэн Зочин цаг: 09:52, 2010-May-6 | Холбоос | |
хүсэлт
би хэлний талаар илтгэл тавих гэсэн юм, та надад туслаач dont tell anyone dont tell anyone
бичсэн Зочин цаг: 10:34, 2008-Dec-13 | Холбоос | |
Хүсэлт
та сонины хэл найруулга. тэргүүн өгүүллэг гэсэн сэдвээр мэдээлэл хийгээрэй Та МАШ ГОЁ АЖИЛ ХИЙЖЭЭ dont tell anyone kiss big hug
бичсэн Зочин (зочин) цаг: 11:15, 2008-Nov-20 | Холбоос | |
Та маш гоё судалгаа авсан байна. Та цаашид сонины хэл найруулга, тэргүүн өгүүллэг сэдвийн талаар нийтэлж өгөөч. хэрэгтэй байна. happy
бичсэн Зочин (зочин) цаг: 11:13, 2008-Nov-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
Сонирхолтой бас хэрэгтэй сайн судалгаа болсон байна шүү. Судалгааны дүгнэлт, шийдвэр, зөвлөмж нь байхгүй юм уу бас утга агуулгаар нь хийгдээгүй юм шиг санагдах юм. /мэргэжлийн бус хүн мэдэхгүй байж магад шүү хэхэ/ дүгнэлтийг нь сонирхмоор л байна. big grin
бичсэн misty цаг: 10:07, 2007-Oct-21 | Холбоос | |
Сэтгэгдэл
Үнэхээр сайн дүгнэлт гаргасан байна Бид ч гэсэн монголын дууны үгэнд анализ хийж байсан юм харин учирзүйн алдаа их байсан Тэр үед С6Лочин гуай ийм судалгааг сайн хийж эх хэлээ авч үлдэх хэрэгтэй гэж байсан юм ЧИ ИХ САЙХАН АЖИЛ ХИЙЖЭЭ
бичсэн Soyol цаг: 01:10, 2007-Oct-15 | Холбоос | |
hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone
idiomatic-dormant