Оюутан нас цуврал: Эх орон гэдэг түүхийн номонд орохоосоо өмнө таны зүрх сэтгэлд байдаг |Г।Цогтбаатар|

2007-Sep-1,
Үнэндээ би Их сургуульд орохдоо эх орон, эх оронч үзлийн талаар тогтсон ойлголтгүй нэгэн байлаа. Анхны хичээлийн эхний даалгавар "Эх орон ба эх оронч үзэл" сэдэвт зохион бичлэг байсан юм. Багш маань ийм ч хэл дээр тийм материал, тийм ч хэл дээр тэр материал байгаа, номын сангаар үйлчлүүл гэх зэргээр зөвлөгөө өгсөн боловч хөл хөдөлгөөн ихтэй нүсэр байгууламжийг шагайж ч үзээгүй хөдөөний хүнд их сургуулийн төрх амаргүй санагдах нь мэдээж. Үүнийг соёлын шок гэх бөгөөд номын сан, ном олохоор будилж будилж харьж билээ. Гэхдээ би гар хоосон байгаагүй. Сурагчдын дунд Буянгийн гэх нэрээр зартай "Нийгмийн тухай мэдлэг" сурах бичиг, үзэж хараагүй, уншиж мэдээгүй зүйл байхгүй Баабар нэртэй лаг ахын "Дори идэр дүүдээ", учрыг нь ойлгоогүй ч цээжлэх шахуу уншсан хатуу цэнхэр хавтастай "Философийн нэвтэрхий толь" гэх гурван номтой байсан. За тэгээд зохион бичлэгээ ч бичиж эхэлсэн. Буянгийн болон Баабарын номуудад тэр сэдвээр тодорхой мэдээлэл байгаагүй юм. Харин "Философийн нэвтэрхий толь" дээрээс "Эх оронч үзэл", "Үндэсэрхэг үзэл"-ийн талаар тодорхойлолтуудыг олсон. Түүн дээр " Эх оронч үзэл нь эх орондоо хайртай, үнэнч байж, түүний өнгөрсөн ба одоогоор бахархах бахархал, эх орныхоо ашиг сонирхлыг хамгаалах эрмэлзлэл агуулга нь болсон нийгмийн сэтгэл мэдрэмж, улс төр, ёс суртахууны зарчим мөн ”, "Үндэсэрхэг үзэл нь үндэсний саланги, тасархай байдал, онцгойрох чанар, бусад үндэстэнд үл итгэх явдал, олон үндэстнийг дайсагнуулах номлолыг агуулсан хөрөнгөтний үзэл суртал, улс төрийн бодлогын нэг зарчим" гэж бичсэн байлаа. Эдгээрийг ойлгоход амаргүй байсан ч ямар ч гэсэн эх орноо хайрлаж, өнгөрсөн, одоогоор нь бахархан, эх орноо хамгаалах нь эх оронч үзэл юмаа гэдгийг л ойлгосон. Харин үндэсэрхэг үзэл нь сайн зүйл бишээ гэдэг анхны төсөөлөлтэй болсон. Үнэндээ миний ухамсарт буухааргүй хүндхэн ойлголтууд байлаа. Гэхдээ зохион бичлэгээ бичиж өгсөн л дөө. Зохион бичлэгүүд цугласны дараа багш ойлгомжтой зүйл яриагүй юмдаг. Тиймээс зохион бичлэгийн ач холбогдол эх оронч үзлийг төсөөлөх анхны оролдлого төдий л өнгөрчихөв. Түүнээс хойш их сургуулийн 2-р ангид "Эх оронч үзэл ба даяаршил" сэвдээр оюутны эрдэм шинжилгээний ажил бичсэн ч амьдралаас хөндий, хэтэрхий онолчирхсон зүйл болсон. Харин одоо миний ойлголт илүү энгийн болсон. "Эх орон гэдэг түүхийн номонд орохоосоо өмнө таны зүрх сэтгэлд байдаг юм шүү" гэж нэгэн ухаатан хэлсэн байдаг. Үнэхээр эх орон миний зүрх сэтгэлд байж эх орон надаас эхэлнэ гэж би боддог. Энэ нь өргөн хүрээтэй ч энгийн ойлголт юм шиг. Тухайлбал түүнийг сурагчийн эх орон, эх орон ч үзэл, оюутны бас төрийн түшээдийн эх орон, эх оронч үзэл гэх зэргээр эзнээр нь хамаатуулж ангилж болно. Эдгээрийн нийлбэр дүн нь монголчуудын эх орон, эх оронч үзэл болно. Тэгвэл оюутны эх орон, эх оронч үзэл ямар байх вэ? одоо та сайн мэдэж байгаа. Оюутан таны эх орон бол өдөр бүр сүлжилдэн явдаг зам, гудамж талбай, анги танхим, сургуулийн орчин, дотуур байр, номын сан, ном сурах бичиг гэх материаллаг зүйлсээс эхлээд таны найз нөхөд, номын санч, багш нар, гэр бүл, ер нь л таны таньдаг хүмүүсээс бүрдэх нь. Тэгэхээр эх оронч байна гэдэг бол тэднийгээ хайрлаж хамгаалахын нэр байх нь тодорхой боллоо. Оюутнуудаа! ангидаа хог бүү тариарай, номоо гамтай хэрэглэцгээе, "Нойл"-оо цэвэрхэн байлгацгаая, найз нөхдөдөө тустай байя, багш нараа хүндэлье, аав ээжийнхээ захиасыг биелүүлье. Эндээс л бидний эх орон, эх оронч үзэл эхэлдэг. Хамгийн чухал нь та эхлээд өөрийгөө хайрла, өөрөөрөө бахарх бас өөрийгөө хамгаал. Учир нь та эх орны нэг хэсэг. Тань шиг олон хүнээс эх орон тань бүрддэг юм. Та эх орноо хөгжүүлэхийг хүсвэл өөрийгөө хөгжүүл! Тиймээ, Эх орон надаас, чамаас, бид бүгдээс эхэлнэ!
бичсэн: Tsogtbaatar төрөл:
(7) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

уйлах уйлах уйлах уйлах алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт

аитхтрьрхош ахнөхр
бичсэн Зочин цаг: 02:08, 2011-Nov-23 | Холбоос | |
баярлалаа
таны бичсэн зүйлүүд маш их таалагдлаа. та нээрээ хэвлэлийн хүрээлэнд ажиллдаг байсан тэ.танайд судалгаанд явдаг байсан. таньд амжилт хүсье.
бичсэн амараа (зочин) цаг: 02:46, 2010-Mar-24 | Холбоос | |
үнэхээр гайхалтай болжээ. таньд баяр хүргье
бичсэн Зочин цаг: 11:50, 2010-Jan-4 | Холбоос | |
баярлах
бичсэн Зочин цаг: 02:19, 2009-Nov-28 | Холбоос | |
ярзайтал инээх
бичсэн Зочин цаг: 06:32, 2009-Oct-1 | Холбоос | |
хаанаас уншлаа даа
би энэ бичлэгийг өмнө нь уншиж байсан юм байна, гэхдээ хаанаас гэдгээ санадаггүй ээ.

Болдоо багшийн /Ж.Болдбаатар/ хэлдгээр хаанаас хүүхэд олсноо мэдэхгүй байгаа эмэгтэй шиг юм болж байгаа юм биш биз дээ, би.

Баярлалаа.
бичсэн galbaatar цаг: 05:51, 2008-Apr-9 | Холбоос | |
tiim ee ...
тийм ээ, энэ бол миний уриа. Зурхийг минь буцалгасанд баярлалаа. =d>
бичсэн enhee (зочин) цаг: 05:00, 2008-Apr-9 | Холбоос | |
hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone
idiomatic-dormant