Иргэний нийгэм дэх телевизүүдийн үүрэг: цуврал-1 |Г.Цогтбаатар|

2007-Jul-6,

Улс орныг засаглалаар нь ардчилсан ба бусад гээд ерөнхийлөн дүгнэдэг байлаа. Тэгвэл орчин үед иргэний оролцоо хангасан ба бусад гэх хэрэгтэй болжээ. Учир нь ардчилал нэрийн дор авилгач, дарангуйлагч, мөлжигч нар нуугдсан монголоос эхлээд өчнөөн нийгмүүд байх болсон. 

“Эрх” эсвэл “Эрх чөлөө”, “Үүрэг” эсвэл “Хариуцлага” гэх ойлголтуудыг “Иргэн”-тэй нь огтолцуулах цэг нь “Иргэний оролцоог хангасан” гэх “Иргэний нийгэм” гэж үзэж байгаа. Иргэний нийгмийн иргэд мэдээлэлтэй байвал хүчтэй байж чадна. Иргэд хүчтэй газар эрх чөлөө бас хариуцлага илүү бий. Энэ нь бүх нийтийн сайхан амьдралд хөтөлдөг практик хөгжингүй орнуудад байгаа юм.

Иргэнийг мэдээлэлжүүлхэд маш олон суваг үүрэгтэй байдгаас хамгийн мундаг нь телевиз.  Нийт хүн амын 70-80 хувь нь телевизүүдээс чухал мэдээллүүдээ авч байдаг. 2007 оны байдлаар монголд нийт 50 телевиз үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Үүнээс 1 нь олон нийтийн, 15 нь төрийн мэдлийн /голдуу орон нутгийн төр, захиргааны байгууллагууд, иргэдийн хурлын дэргэд гэгдэх телевизүүд хамаарна/, 1 нь төрийн бус байгууллагын, 33 нь хувийн телевиз байна. 

Өмчийн байдлаасаа хамаараад телевизүүдийн үүрэг, зорилго, үйл ажиллагааны чиглэл өөр өөр байдаг. Тухайлбал улсын буюу төрийн мэдлийн телевиз нь төрийн эрх баригч нэг намын үзэл суртал, бодлогыг сурталчилан таниулах үндсэн үүрэгтэй. Арилжааны телевизүүд нь гол төлөв хувийн компани, хувь хүн ашиг олох зорилгоор байгуулдаг. Харин олон нийтийн телевиз нь аливаа улс төр, бизнесийн зэрэг бүлэглэлээс хараат бус байж хэрэглэгчийн гэхээсээ илүү иргэдийнх нь хувьд хүмүүст, гагцхүү хүн амын ашиг сонирхолд үйлчлэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл арилжааны телевиз мөнгө олохын тулд нэвтрүүлэг үйлдвэрлэдэг бол олон нийтийн телевиз нэвтрүүлэг хийхийн тулд хөрөнгө хуримтлуулдаг. Төрийн мэдлийх нь голдуу улс төрийн илд болж байдаг байх нь.
Ийм ч учраас иргэний гэгдэх нийгэмд олон нийтийн статустай телевиз, мэдээллийн хэрэгслүүд тун чухал үүрэг рольтой.

бичсэн: Tsogtbaatar төрөл: Media
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone
idiomatic-dormant