Хүн худалдаалах гэмт хэрэг |Г.Цогтбаатар|

2008-Feb-24,
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээ, нэвтрүүлэг мэр сэр гарах боллоо. Түүний далимаар өөрийгөө PR-дах санаатай зарим улс төрч энэ асуудлыг шүүрч аваад монголд саяхан л бий болоод байгаа шинэ үзэгдэл мэтээр ярьж буй нь ичмээр эсвэл эмэгнэлтэй ч юм шиг. Учир нь хүний наймаа монголд шинэ үзэгдэл биш юм. Миний мэдхийн л одоогоос 10 гаран жилийн өмнө энэ асуудлаар “Амьд бараа”, “Хүн хулгайлах гэмт хэрэг нь мөнгө олох үндсэн хэрэгсэл болжээ” гэх зэргээр томоохон хэрэгслүүдээр мэдээлэл цацагдаж олон нийтийг сэрт хийлгэж байсан ч төрийн зүгээс олигтой зохицуулалт хийгдэлгүй явсаар ирсэн. Тиймээс энэ удаа та бүхэнд хүн худалдаалах гэмт хэргийн талаар илүү бодит мэдээлэл өгөх үүднээс НҮБ-ийн Хүүхдийн сан, Хүйсийн тэгш эрхийн төв, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудын өнгөрсөн жил хамтарч хийсэн “Хүн худалдаалах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг” судалгааны тайлан болон түүнээс өмнөх жилүүдийн албан, албан бус мэдээлэл, тоо баримт, өөрийн ажиглалтад үндэслэн бага хэмжээний мэдээлэл хүргэхээр шийдлээ. 

1. Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ

НҮБ-ийн Палермогийн протоколд “Хүнийг худалдаалах зорилгоор элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах, худалдах, худалдан авах үйлдлүүдийг хүн худалдаалах гэмт хэрэг /ХХГХ/ гэнэ” хэмээн заажээ. Гэтэл манай Эрүүгийн хуулинд өдгөөг хүртэл тэдгээрээс зөвхөн хүнийг худалдсан, худалдан авсан хоёр тохиолдлыг онцолж байв. Харин энэ сарын 24-ээс эхлэн мөрдөгдөх Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүнийг ашиг олох, хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор худалдаалсан, тээвэрлэсэн, орогнуулж, хүлээн авсан тохиолдлуудыг хамруулж байгаа нь харьцангуй дэвшилттэй алхам болсон.

2. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй хийж буй тэмцэл

1904 онд “Цагаан боол” худалдахыг хориглосон олон улсын гэрээ батлагдан гарснаас хойш дэлхий нийтээрээ 1910, 1921, 1933, 1949 онуудад эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахыг хориглосон олон улсын конвенцийг батлан гаргаж ХХГХ-тэй тэмцэж ирсэн түүхтэй юм байна. Монгол улс 1996 онд анх удаа ХХГХ-тэй холбоотойгоор Эрүүгийн хуулинд “Хүний биеийг үнэлүүлэхээр гадаадад гаргасан бол” /111.1/ гэсэн нэмэлт зүйл оруулсан бөгөөд түүнээс хойш 2002 онд “Хүн худалдах, худалдан авах” /113/ гэсэн шинэ заалт, 2008 онд “Хүн худалдах, худалдан авахаас гадна тээвэрлэж, орогнуулж, хүлээн авсан” зэрэг зохион байгуулалттай үйл ажиллагааг хамруулж өгчээ. Мөн 2005 онд Засгийн газраас “Хүн худалдах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан байна. Энэ бүхнийг монголын төр, засгаас илүүтэйгээр Азийн сан, Дэлхийн зөн, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүйсийн тэгш эрхийн төв болон бусад олон улсын, иргэний нийгмийн байгууллагуудын санаачлага, ХХГХ-т өртөж болзошгүй эрсдэлтэй бүлгүүдэд хийж буй сургалт, мэдээллийн идэвхтэй үйл ажиллагаа, лобби, нөлөөллийн стратегийн үр дүн хэмээн үзэж тэдэнд талархууштай.

3. Хүн худалдаалах гэмт хэрэг Дэлхийн хэмжээнд
Дэлхий дээр нэг минут тутамд 8 хүн хилийн дээс алхан эсвэл улс дотроо худалдагдаж байгаагийн дийлэнх хувь нь бэлгийн мөлжлөгт өртдөг байна. ХХГХ-нь дэлхий дээрх зэвсэг, хар тамхины наймааны дараа орохуйц хамгийн унац ихтэй хууль бус бизнесийн бөгөөд түүнээс жилд дунджаар 10 тэрбум ам.долларын ашиг олдог. ХХГХ-т холбогдож буй байдлаар нь дэлхийн улс орнуудыг гаргагч, хүлээн авагч, дамжуулагч улс орон хэмээн гурав ангилдаг бөгөөд гаргагч улс орнуудыг Хятад /Эрээн, Хөх хот, Бээжин/, Малайз, Макао, Солонгос, Япон, Турк, Югаслав, Гонконг, Сингапур, Израйл, Европийн орнууд тэргүүлдэг.

4. Хүн худалдаалах гэмт хэрэг Монголд

Манай улсын хувьд 2001 оноос өмнө дамжуулагч гэсэн ангилалд багтаж байсан бол түүнээс хойш монгол охидыг БНХАУ, Макао, Гон-Конг, БНСУ, Сингапур, Тайван, Турк, Израйл, Япон, Малайз болон Европийн холбооны улсуудад худалдагдсан хэрэг бүртгэгдэх болсноор гаргагч улсын ангилалд багтах болжээ. Мөн хүлээн авагч улс болсон тухай сүүлийн үед албан бус эх сурвалж мэдээлж байна.ХХГХ-ийн гаралтын тоо 2001 онд монголд 2 гэж бүртгэгдсэнээс хойш өдгөөг хүртэл 300 гаран хэрэг бүртгэгджээ. Гэхдээ энэ нь албан ёсны статистик юм. Монголын нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо хэмжээг динамикаар судлан тодорхойлсон социологийн судалгаануудаас үзэхэд нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо хэмжээ албан ёсны статистикаас дунджаар 4 дахин их байдгыг тогтоосон байдаг. Энэ утгаараа ХХГХ-ийн доод тал нь 1200 тохиолдол бүртгэгдэж ёстой байж. Тухайлбал, өнгөрсөн жил цагдаагийн газраас явуулсан судалгаагаар 1000 гаруй монгол охин Макао, Бээжин, Солонгос, Сингапурт биеээ үнэлж байгаа гэдэгч зөвхөн Эрээнд 200-300, Макаод 500, Бээжинд 300-500 монгол охин шөнийн цэнгээний газар, саун, массаж, зочид буудал, гудамж талбайд биеээ үнэлдэг тухай албан бус эх сурвалж байдаг ба тэдний 70 орчим хувь нь албадлага, хүчирхийллийн золиос болж байдаг.

5. Монголд үйлдэгдэж буй ХХГХ-ийн шалтгаан ба хэлбэрүүд
ХХГХ-т өртөх магадлал нь хохирогчдын эдийн засаг, санхүүгийн эмзэг байдалтай холбоотой байна. Хохирогчдын дийлэнх нь үйлчилгээний газар ажиллагсад, их дээд сургуульд суралцаж буй залуучууд, сургууль төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаж чадахгүй эмэгтэйчүүд байв. Энэ нь нөгөө Монголын нийгмийн суурь асуудлууд болох ядуурал, ажилгүйдэл, боловсролын системийн гажиг, авлига дээр суурьлаж байна. Бэлгийн мөлжлөг, хуурамч гэрлэлт, хүчээр хулгай хийлгэх зэрэг нь монголд үйлдэгдэж буй ХХГХ-ийн зонхилох хэлбэрүүд болно. Тухайлбал, хуурамч гэрлэлтийн асуудал эрс ихэсчээ. ИБМУГ-ын мэдээллээр 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад гадаад иргэдтэй гэрлэлтээ батлуулж буй монгол иргэдийн тоо хэмжээ 15 дахин нэмэгджээ. Тэдний 95 хувь нь эмэгтэйчүүд ба БНСУ, Япон, БНХАУ, Герман, ОХУ, АНУ зэрэг орнуудын иргэдтэй гэрлэх явдал түгээмэл байна. Солонгос иргэдтэй гэрлэсэн эмэгтэйчүүдтэй хийсэн судалгаанаас үзвэл судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 70 гаран хувь нь гэрлэлтэндээ сэтгэл хангалуун биш байдаг аж. Солонгос нөхрийнхөө гэрт цэвэрлэгээ, хоол унд хийх, нөхрийнхөө хамаатнуудыг харж асрах, аж ахуйд туслах, нөхөртэйгээ бэлгийн харилцаанд орох зэрэгт судалгаанд оролцогчдын цөөнгүй хувь нь хүчинд автсаны улмаас хийдэг гэжээ.

6. Саяханы мэдээллээр

Энэ сард цагдаагийн байгууллагад 81 эмэгтэй алга боллоо гэсэн мэдээлэл иржээ. Үүнээс 9 охин олдоогүй байна. 2008 оны 02 сарын 19-ний орой 23:30-д МУБИС-ийн баруун талын автобусны буудлын ойролцоо10 гаруй охидыг зохион байгуулалттайгаар бусдад өгч байсан байна. Тэдгээр охидыг удирдаж буй хүмүүс нь 33-41 УБЗ, 53-31УБХ дугаарын машинуудад сууж байжээ.
7. 1903 дугаарын утсаар ХХГХ-ийн мэдээлэл хүлээн авч байна
Хүйсийн тэгш эрхийн төв 1903 дугаарын утсаар ХХГХ-тэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд, ажлын цагуудаар иргэдээс хүлээж авдаг юм байна. Тэд хандсан иргэдэд хуулийн зөвөлгөө өгөхөөс гадна хохирогчдыг эх оронд нь авч ирэх зэрэг олон ажил зохион байгуулдаг. Харин сонгууль дөхсөнтэй холбоотойгоор АН-аас ХХГХ-ийн мэдээлэл хүлээн авах 1206 дугаарын утас ажиллуулах болжээ.
бичсэн: Tsogtbaatar төрөл: Society
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

tagtaa
Сайн байна уу Цогоо ахаа? Таныг хамгийн анх МУИС-ын НШУС-ын парлатентын мэтгэлцээний нэгэн клуб дээр харж байсан. Би тэр клубт хааяа хаяяа л үлгэн салган үзэгддэг байсан болохоор та намайг санахгүй ч байж болох. Бас хамгийн сүүлд саарал костюмэн дээрээ гялалзсан алтан медаль зүүчихээд хонхны баяраа тэмдэглэж явахад чинь харсан. харин өнөөдөр ажил дээрээ хүн худалдаалах гэмт хэргийн тухай мэдээ сэлт хайгаад нэт ухаж сууж байгаад гэнэтхэн таны блогруу тавиад ороод ирлээ. хэхэ. Нэт дотор таньдаг хүнээ олж харах ямар сйхан юм бэ. Баярлаад л явчихсан шүү. МАнай сургуулийн шилдэг оюутан байсныг тань санаж байна. Бас хоосон нэр хөөж, том том ярьсан оюутны холбоогоор занимальдсан тэнэг хийрхэгчдээс тэс өөр түвшний оюутан гэж тбодон аныг хүндэлдэг байлаа. Та их төлөвхөн, буурьтай харагддаг, дандаа л ном уншиж явдаг ах харагддагсан. Форумын номын санд ном уншаад сууж байхыг тань олонтаа харсан санагдана. Ажил үйлс тань гялалзаж яваа бололтой. Аргагүй ээ. Эрдэмтэй хүн даруу, эх мөрөн дөлгөөн гэдэг дээ. Ямагт миний мэддэг, хүндэлдэг тэр л Цогоо ах хэвээрээ байгаарай!!! http://bbayasgalan.blog.banjig.net/ энд өөрийнхөө блог хаягыг үлдээлээ. завтай үедээ хүсвэл орж хараарай. Таньд ч сонирхчихмоор зүйл дотор нь бараг байхгүй дээ. Нил уран зохиол, яруу найргийн төрлийн юм л байдаг юм. хэхэ. kiss
бичсэн Тагтаа цаг: 02:27, 2008-Jul-7 | Холбоос | |
snickers-д

Өдрийн сониноос авсан. Хэрэгтэй бол хэд дэх дугаар болохыг нь олоод хэлж өгье

xvv-д

Үнэхээр үнэн байгаад машиныг саатуулсан үгүй талаар ямар ч мэдээлэл алга л байна.

Яг үнэн. Хүний наймаа байтугай олон асуудлуудын талаарх мэдээлэл сурталчилгаа хангалтгүй байгаа.

Уул нь зуучлалын байгууллагуудыг нэгд нэгэнгүй шалгаж, цэгцэлж байх байх үндсэн үүрэйгтэй байгууллагууд бий л юмсан.

galbaatar-д

Энэ чинь их хэрэгтэй зөвөлгөө юм. Чадлаараа дамжуулъя аа.

Та бүхэнд баярлалаа






бичсэн Tsogtoo цаг: 10:42, 2008-Mar-2 | Холбоос | |
Орчин үеийн боолчлол ба хүний наймаа
Зөвлөгөөг хүмүүст дамжуулна уу:
Хэрвээ та хэн нэгнээр зуучлуулан гадаадад зорчих гэж байгаа бол доорхи зүйлсийг заавал анхаар.
/тухайн улсад байх өөрийн улсын консулын газар, ЭСЯны утсыг авч хадгал.
/зуучлагчийн талаарх мэдээллийг , нэр, хаяг, нэрийн хуудас, утасны дугаар, регистерийн дугаар гэх мэтийг авч итгэлтэй хүнд үлдээ
/явах гэж буй орныхоо хэл дээр шаардлагатай хэдэн өгүүлбэр хэлж сур . . .
бичсэн galbaatar цаг: 03:45, 2008-Mar-1 | Холбоос | |
applause нээрээ тэр машиных нь дугаарыг авсан бол арга хэмжээ авсан байлгүй дээ тээ.
Сүүлийн үед нэлээд асуудал болоод байна даа. Түрүү жил бас Хятад нөхөртөө зодуулдаг зугтсан гээд эмэгтэйчүүд ТВ, сонингоор гараад л байсан...
Гадаад хүнтэй суулгадаг тийм сайт байгууллагууд худлаа байдаг гэдгийг, гадаадад ямар нэгэн байдлаар зарагдсан эмэгтэйчүүдийн талаар ТВ-ээр л сайн бусад өртөж болох хүмүүст мэдээлэл өгч сэрэмжлүүлж байх хэрэгтэй байх даа...
бичсэн xvv цаг: 12:35, 2008-Mar-1 | Холбоос | |
medeellin eh surwalj ni yu we?
Тэр машиний дугаарыг ямар эх сурвалжаас авсан бэ? Сонирхолтой мэдээлэл бна.
бичсэн x цаг: 11:58, 2008-Mar-1 | Холбоос | |
hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone
idiomatic-dormant