Тогтмол хэвлэлийн нийтлэлийн үгсийн сан, хэл найруулгыг сайжруулах тухай зөвлөмж |Г.Цогтбаатар|

2007-Dec-19,

Төрийн хэлний зөвлөл, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Монголын тогтмол хэвлэлийн хэл, найруулга зүйн өнөөгийн байдал” судалгааны төслийг хэрэгжүүлсэн тухай аравдугаар сард танилцуулсан билээ. Харин энэ удаа тус судалгаанд үндэслэн нийт сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь найруулга зүйгээр туслах зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлснийг сонирхуулж байна:

1. Монголын нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор тогтмол хэвлэл нь  монголын нийгмийн бүх давхаргын эх хэлний мэдлэг, түүнийг хэрэглэх дадалд асар том нөлөөтэй, мэдээлэл нь ус агаар мэт хэрэглэгдэх болсон өнөө цагт сэтгүүлчид ард түмнийхээ хэл ярианы соёлын даган дууриах багш нь болсон тул эх сайхан монгол хэлээ хамгаалан хөгжүүлэх эрхэм үйлсэд том үүрэг хүлээж байгаагаа цаг ямагт ухамсарлан бүтээж туурвих ёстой.

2. Судалсан тогтмол хэвлэлийн мэдээ, ярилцлага, нийтлэл, өгүүллийн  56 хувь нь хэл найруулгын болон найруулгын бус алдаатай байна. Алдааны дийлэнх хувийг найруулгын алдаа эзэлжээ. Нийт бичлэгийн 52 хувь нь найруулгын алдаатай, 10 хувь нь найруулгын бус алдаатай байгаагаас үг оновчгүй хэрэглэх, үг буруу сонгох алдаа түгээмэл байна. Тухайлбал, гар нүцгэн гал сөнөөгчид (гар хоосон), зүс ондоо хүүхдүүд (орон гэргүй хүүхдүүд), тэдний 60 наснаас дээш ахмадууд нь (тэдний 60-аас дээш насны ахмадууд нь) гэх зэрэг. Иймд хариуцлагатай редактор/хариуцлагатай нарийн бичгийн дарга/-ын үүргийг өндөржүүлж, сониныг хэвлэлтэд шилжихээс өмнө бичлэг тус бүрийг нягтлан хянаж, үг үсгийн төдийгүй найруулгын алдааг засаж залруулахыг хэвшил болгох.

3. Үйл үгийн хэв, байдлын нөхцөлийг буруу хэрэглэх тохиолдол нийт бичлэгийн 31.7 хувьд гарчээ. Мөн тийн ялгалын алдаа 23.4, хамаатуулах нөхцөл буруу хэрэглэх нь 18.6, олон тоог буруу хэрэглэх нь 16.8, холбох үгийг буруу хэрэглэх нь 7.2 хувьтай байна. Тухайлбал, эзэн биед давхар хамаатуулах(…талийгаачийн гэрийнх нь цонхоор, рестораны чинь г.м), олон тооны үгийн араас олон тоог давхар хэрэглэх(…435 өдрүүдэд, наадмын хэдэн өдрүүдэд г.м) алдаа гаргасан байна. Сэтгүүлч, уран бүтээлчдэд мэргэжлийн өндөр шаардлага тавьж, монгол хэлний дүрмийн мэдлэгээр шалгалтыг тогтмол  авч байх.

4 Гарчиг бол уншигчид тухайн сэдэв, агуулгын талаар анхны товч мэдээллийг үнэн зөв өгөхөд чиглэж байдаг. Юуны тухай, ямар мэдээллийг уншигчид өгөх гэж буйгаа сэтгүүлч гарчигт тодорхой, товч, ойлгомжтойгоор илэрхийлэх нь зүйтэй. Гэтэл тухайн мэдээ, нийтлэлийн агуулга, гарчиг зөрөх тохиолдол судалгаанд цөөнгүй илэрснийг анхаарч ажиллах нь чухал байна.  Тухайлбал, “УИХ-ын даргынхан бүл нэмэв” гэсэн гарчигт УИХ-ын даргын туслахууд бүл нэмсэн тухай агуулга байв. Иймд сэтгүүлчийн логик сэтгэлгээ, уйгагүй ажиллагааг гүнзгийрүүлэх.

5. Мэдээлэл,нийтлэлд цэг,цэглэл төдийг алдахад л тухайн өгүүлбэрийн утга агуулга алдагдаж болохыг онцгой анхаарч, хянуур нямбай ажиллах нь чухал. Судалсан нийтлэл дэх  найруулгын бус алдааны 91.7 хувийг цэг,цэглэлийн, 6 хувийг баримтын, 2.4 хувийг бусад алдаа эзэлж байна.Таслал орхисон, хашилт, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг, тодорхойлох цэг зэргийг буруу хэрэглэсэн алдаа түгээмэл байгааг арилгах.

6. Өдөр тутмын сонинд  найруулгын бус алдаа, чөлөөт буюу 7-10 хоног тутмын сонинд найруулгын алдаа илүү түгээмэл байна. Өдөр тутмын сониныхон цаг хугацаанд баригдаж шахуу ажилладаг нь алдааг зөвтгөх шалтгаан биш. Тиймээс өдөр тутмын сонины удирдлага хариуцлагатай нарийн бичгийн даргын үүргийг өндөржүүлэхийн хамт мэдээлэл, нийтлэл бэлтгэсэн сэтгүүлчдэд зохих шаардлага тавьж ажиллах.

7. Гадаад үгийг оновчгүй хэрэглэх нь эх хэлийг гажуудуулах,харь хэлний сул үгийг олон нийтээр түгээмэл ашиглах, залуусын хэлний соёлыг буруу төлөвшүүлэх зэрэг сөрөг үр нөлөөтэй. Судалгаанаас үзвэл орчуулах шаардлагатай үгсийг 31 удаа орчуулаагүй, гадаад үгсийг нэлээд удаа оновчгүй хэрэглэсэн байна. Тухайлбал, спикер, экс, шоу, батарей, амбиц, сюрприз, фэн, мессеж, рецедивүүд, аллергитдэг, сайдын марафон, вирус, загвар өмсөгчдийн батарей, синдром, нервтэх, карьер, органик хуулиуд, террорист, бестселлер гэх мэт олон үгийг орчуулгагүй шууд хэрэглэж байна. Хэрэв гадаад үгийг хэрхэн орчуулах, хаана ямар үед хэрэглэх талаар зөвлөгөө авах бол Төрийн хэлний зөвлөлд хандан дэмжлэг хүсч болох юм.

8. “Төрийн албан ёсны хэлний тухай” Монгол Улсын хуулийн 7-р зүйлийн 7.1-т “Төрийн албан ёсны хэлний тухай хууль тогтоомжийн биелэлтэд Зөвлөл /Төрийн Хэлний Зөвлөл/ хяналт тавьж зөрчил илэрвэл түүнийг арилгах талаар албан ёсоор зөвлөмж гаргана” хэмээн заасны дагуу Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл энэхүү зөвлөмжийг гаргав. Төрийн хэлний зөвлөлийн зөвлөмж нь гарсан цагаасаа эхлэн хэрэгжих хуультай болно.

бичсэн: Tsogtbaatar төрөл:
(6) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

жишээ
дажгүй
бичсэн Зочин цаг: 01:20, 2012-Oct-5 | Холбоос | |
гоё шүү
бичсэн Зочин цаг: 08:56, 2010-Oct-3 | Холбоос | |
үнсэлт гоё шүү
бичсэн Зочин цаг: 10:04, 2009-Sep-29 | Холбоос | |
уйлах инээх алга ташилт loser ярзайтал инээх тэврэлт
бичсэн Зочин цаг: 06:47, 2009-Sep-28 | Холбоос | |
Монгол хэлний дүрмийн ном гарын авлага
Зөв сэдвийг хөнджээ. Сэтгүүлч, орчуулагч хүмүүст зориулсан монгол хэлний дүрмийн товч ном гарын авлага гаргамаар байна. Гадуур явж үзсэн, тийм ном байдаггүй юм байна лээ. Төрийн хэлний зөвлөл ийм ажил хийвэл яасан юм бэ.
бичсэн Зочин (зочин) цаг: 04:21, 2008-Dec-2 | Холбоос | |
Маш зөв. Шат шатандаа энэ асуудлыг анхаарч үзэхгүй бол зарим хүмүүсийн бичсэнийг ойлгохгүй байна шүү дээ.
бичсэн unukun цаг: 04:31, 2007-Dec-19 | Холбоос | |
hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone
idiomatic-dormant