МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгын мониторинг: 2-р шатны дүгнэлт, зөвлөмж |Г.Цогтбаатар|

2007-Dec-18,

Та бүхэнтэй уулзалгүй удчихсан байна шүү. Олон судалгаа хийгээд завгүй байлаа. Саяхан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин өрхүүдээр судалгаанд яваад ирсэн. Хөдөөгийн залуус, нутаг орны байдлаар хуучлах зүйл их байна. Ер нь нэлээд олзтой, сонирхуулах мэдээлэл ч их байгаа. Удахгүй тэр талаар блогтоо материал гаргана. Энэ зөвлөмжийн эхний хувилбарыг 4-р сарын мониторингд үндэслэн 9-р сард блогтоо тавьсан, энэ удаа 8-р сарын мониторингоор гаргасан дүгнэлт зөвлөмжөө та бүхэнд хүргэж байна. 

2007 оны 4, 8 дугаар саруудын ОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгын мониторингийн харьцуулсан дүн мэдээллээр ОНТ нь олон ургальч байдлыг ерөнхийдөө хангаж байна гэж дүгнэлээ.  Үүнийг доорх урьдчилсан дүгнэлтүүдэд үндэслэн цаашид ОНТ-ийн анхаарвал зохих асуудлуудыг тодорхойллоо.

Нэг. ОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц нь зорилго, хэлбэр, сэдэв агуулгын хувьд өргөн хүрээг /ерөнхий ангиллын  болон нарийвчилсан ангиллын түвшинд/ хамарч чадаж байна. Харин ангиллын түвшин тус бүрт тогтвортой бөгөөд зохистой хувь хэмжээг цаашид хангах үүднээс дараах зүйлүүдийг анхаарах нь чухал:

  • ОНТ нь мэдээлэх зорилготой нэвтрүүлгийг эн тэргүүнд тавьдгаараа арилжааны телевизээс ялгаатай тул мэдээлэх ба танин мэдүүлэх зорилготой нэвтрүүлгийн хувийг бууруулахгүй байх, оргил цаг болон оргил цагт ойр цагуудаар тэдгээр нэвтрүүлгийг цацах бодлогыг тууштай барих
  • ОНТ-ийн хөтөлбөр нь үзэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, тэдний эрэлт хэрэгцээг илүү хангах үүрэг хүлээдгээрээ онцлог тул эрүүл мэнд, шинжлэх ухаан технологи, хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэглэгчдийн эрх ашигтай холбоотой сэдвүүд /тухайлбал, үүнд компьютер технологи, хоол, хүнс, гэр ахуй, цэцэрлэг, шашин, гүн ухаан, дэд бүтэц харилцаа холбоо зэргийг хамруулж болно/ ихээхэн дутагдалтай байгаад дүгнэлт хийх.
  • Сурталчилгаанаас ангид цэвэр мэдээлэл хүлээж авах үзэгч олны эрх зөрчигдөж байгааг анхаарах. Тухайлбал, хоёр мониторингийн турш арилжааны сурталчилгаа, ялангуяа “ХАС” банкны сурталчилгаа мэдээллийн хөтөлбөр дунд багтсаар байна.

Хоёр. ОНТ-ийн нэвтрүүлж буй хөтөлбөрийн үнэмлэхүй хэсэг нь нийт үзэгчдийн бүлэгт хандсан байгаа нь нэлээд ач холбогдолтой. Гэсэн хэдий ч ОНТ-ийн бусад арилжааны телевизүүдээс ялгарах гол үзүүлэлт нь нийгмийн цөөнх эсвэл тусгайлан авч үзэх шаардлагатай нийгмийн тодорхой бүлгүүдийн эрх ашгийг адил тэгш хангахад оршдог. Тиймээс, хөдөө орон нутгийн алслагдмал хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага ястнууд, малчид, тариаланчид зэрэг цөөнх үзэгчдэд хүргэх мэдээ, нэвтрүүлэг нь хөтөлбөрийн бүтцэд зохистой хувиар багтах ёстой.

Гурав. ОНТ нь үндэсний хэмжээнд тогтмол тасралтгүй гарч буй  ганц телевизийн хувьд орон нутгийн чанартай боловч улс орны хувьд ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл /хөдөөгийн амьдрал, алслагдмал хүн амын аж байдал, амьдралын нөхцөл байдал зэрэг/-ийг харьцангуй бага өгч байна.

Дөрөв. Мэдээний эх сурвалжийн тэнцвэр алдагдсан хэвээр байгаа төдийгүй эх сурвалжгүй болон нэг эх сурвалжтай мэдээний хувь өндөр, тухайн нэг эх сурвалж нь дийлэнх нөхцөлд албан ёсны байр суурийг илэрхийлж байгааг онцгой  анхаарах хэрэгтэй юм.

Тав. Мэдээллийн хөтөлбөрийн үр өгөөж, олон ургальч чанарыг хадгалах үүднээс мэдээний төрөл зүйл хэт давамгайлах хандлагаас зайлсхийж, бичлэгийн төрөл зүйлийн талаарх редакцийн бодлогыг оновчтой тодорхойлох.

Зургаа. ОНТ-ийн нийт хөтөлбөрийн гарал үүсэл, үйлдвэрлэлийн бүтцэд гарсан өөрчлөлт /өөрийн редакциудад бэлтгэж байсан нэвтрүүлэг 2-р мониторингийн үед 25 хувиар буурсан/ анхаарал татаж байгааг харгалзан үзэх хэрэгтэй юм.

бичсэн: Tsogtbaatar төрөл: Media
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

сайн болжээ
бичсэн Зочин цаг: 01:10, 2010-Mar-28 | Холбоос | |
Японы NHK tv-ийн хувьд улсын бодлого, хүмүүсийн танин мэдэхүй, хөгжүүлэх тал дээр, үндэсний үзэл зэргийг түгээх тал дээр их анхаардаг юм шиг санагддаг...
бичсэн xvv цаг: 08:24, 2007-Dec-18 | Холбоос | |
hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone
idiomatic-dormant